|

Хөвсгөл далайг дэлхийн өвд бүртгүүлнэ

olloo_mn_1561942745_2168Азийн хөх сувд болсон Хөвсгөл нуурыг дэлхийн өвд бүртгүүлэх олон улсын аян энэ сарын 4-19-ны өдрүүдэд Улаанбаатар хот болон Хөвсгөл аймагт зохион байгуулагдах гэж байна.

“Хөвсгөл далайн эзэд хөдөлгөөн”, “Дөрөв дэх өнцөг”, “Түгээмэл эрх хөгжил”, “Захиргааны шинэ санаачлага”, “Байгаль орчны сэтгүүлчдийн сүлжээ” ТББ-ууд хамтран санаачилсан Хөвсгөл нуурын байгаль экологийн болон соёлын үнэ цэнэ, ач холбогдолыг олон улсын хэмжээнд таниулж, улмаар нуур орчмын онгон байгалийг НҮБ-ын Боловсрол шинэжлэх ухаан, соёлын байгууллага болох ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой тус аянд найман орны  50 гаруй байгаль хамгаалагч, уран бүтээлчид нэгдээд байна.

Аяны хүрээнд “Усны эрх ба Хөвсгөл нуурыг Дэлхийн өвд бүртгүүлэх асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдахын зэрэгцээ зураач, хөгжимчин, уран бүтээлчид өөр өөрсдийн чиглэлээр уран бүтээлээ туурвих аж.  Уг аяныг дэмжин Монголын Хүний эрхийн үндэсний комисс ажиллах юм байна.

О.Гэрэл
Оллоо.mn

Сэтгэгдэлүүдийг хаах

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • Hai: Normally I do not read post on blogs, but I would like to say that this write-up very compelled me to check out...
  • Latasha: Hello would you mind letting me know which web host you’re working with? I’ve loaded your blog...
  • Sanford: Hello, after reading this amazing post i am too delighted to share my knowledge here with colleagues. Also...
  • Florian: This post offers clear idea in support of the new people of blogging, that truly how to do blogging and...
  • fertilizer control order ppt: Gardening is a great approach to escape the stress involving lifestyle by working...