|

Чингэлтэй дүүрэг дэх Монголын хүүхдийн ордны салбар дугуйлангуудын хүүхдүүд урлагийн тоглолт үзүүллээ

11110985_1600109736899197_7851013957243549722_nМонголын хүүхдийн ордны Чингэлтэй дүүрэг дэх Хайлаастын салбар дугуйлангын хүүхдүүд 49 дүгээр сургуулийн урлаг зааланд уран бүтээлээ толилуулж  сурч мэдсэн бүхнээ аав ээж, анд найз, багш нартаа тайлагналаа. Тус салбарт драм, зураг, англи хэлний дугуйлангууд хичээллэж байгаа бөгөөд нийт 300 орчим хүүхэд хамрагдан суралцаж байна. Тайлан тоглолтыг зохиомж хэлбэрээр найруулж, дугуйлан бүрийн хүүхдүүд өөрсдийнхөө авъяас, хөдөлмөрөө урлагийн бүтээл  болгон үзүүлэв.
Уг дугуйлангийн тоглолтын хөтөлбөрийг санаачлагч нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Ухаалаг Улаанбаатар хөгжлийн хорооны дарга Ц.Баатархүү нээж тайлангийн тоглолтыг үзэж сонирхсон эцэг эх, суралцагч хүүхдүүдийн ажил үйлс, амьдралд нь амжилт хүслээ. Эцэг эхчүүд хүүхдүүдийн мөрөөдөл болсон Хүүхдийн ордны сургалтыг  гэр хорооллын хүүхдүүдэд зориулан зохион байгуулж байгаа нийслэлийн удирдлагуудад талархал илэрхийллээ гэж Нийслэлийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн газраас мэдээллээ.

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • auto group: I¡¦ve read several just right stuff here. Certainly worth bookmarking for revisiting. I surprise how so...
  • foreclosed homes: I¡¦m no longer sure the place you are getting your info, however great topic. I must spend a while...
  • Teoflerb: generic cafergot
  • automotive products: Wonderful goods from you, man. I have understand your stuff previous to and you’re just...
  • Florida Real Estate: Wow! Thank you! I continually needed to write on my website something like that. Can I include a...