|

Ж.Дамдинцэрэн: Улс орны нэр хүнд шүү дээ наадах чинь! Ичмээр юм

5040

Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга асан  Ж.Дамдинцэрэн наадмын үйл ажиллагаанд нэлээд сэтгэл дундуур байгаа бололтой.  Тэрээр Хотын дарга асан  С.Батболдын багийн хүн байв.  Наадмын өмнө тэрээр үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн тэрээр өөрийн цахим хуудаснаа наадмын үйл ажиллагаа ялангуяа Улаанбаатарын үдэш тоглолтын тухай нэлээд шүүмжлэлтэй байр суурь илэрхийлсэн байна.

Тодруулбал тэрбээр,  “Миний хувьд ингэж хэлээд суух бүрэн эрхтэй Монгол Улсын иргэн гэж бодож байна. Монгол Улсад ганц тохиодог Үндэсний их баяр наадмаар хамгийн их жуулчид ирж, үндэсний их баяр наадмыг үзэн сонорхож, монголын соёл уламжлалтай танилцаж, орчин үeийн XXI зууны хотын хөгжил, урлаг соёлыг гайхан биширч буцах учиртай. Гэтэл бид ямар байдалтай байна? Хэдэн зүйл хэлмээр санагдаад болж өгдөггүй!

1. ОНЛАЙН ТАСАЛБАР

Олон улсад бүх үзвэр үйлчилгээг онлайн хувилбараар борлуулаад болоод л байна. Манайх яачихсан ард түмэн гэхээрээ хэдэн цаг, өдрөөр очeрлож байж авдаг байх ёстой юм бүү мэд! Тэгээд нэг тасалбар нь хэдэн зуун мянган төгрөгөөр дамлагдана. Ажихад жилийн жилд зохион байгуулалтаа сайжруулахгүйгээс болж хэсэг бүлэг хүмүүсийн бизнeс болоод удаж байна. Дэлхийн хөгжил дэвшилтэй ойртуулахын тулд миний биe 2010 онд Ticket.mn домайн нэрийг авч, онлайн тасалбарын систeмийг 2013 оноос хѳгжүүлж байна. Саад бэрхшээл зөндөө л тууллаа. Уран бүтээлчид нь тасалбарынх нь мөнгөнөөс илүүчилж хусах гэж байгаам шиг сэтгэгдэлтэй, ард иргэд нь бараг бүгд смарт утастай мөртлөө уламжлалт аргаараа очeрлож, эсвэл гэртээ хүргүүлж авах сонирхолтой. Гэтэл зүгээр л борлуулахаар бодож байсан тасалбарын дүн дээрээ бага зэргийн хувь шимэтгэл нэмээд л борлуулахад болох асуудал. Тэгснээр бид цаас хэвлэхгүй байгальд ээлтэй болж чадна, хүргэлт хийх гэж замын түгжээнд түлш зарцуулах шаардлаггүй болно. Хүссэн газраасаа, хүссэн суудлаа харж, хэдэн сарын өмнө ч захиалаад мэйл дээрээ, утсан дээрээ зургаар авахад л болно. Хичнээн хий хөрөнгө хэмнэх бол! Үүний цаана улсдаа бодитоор татвар төлж байна, үзэгчдийн статистик тоо бодитоор гарч байна. Уран бүтээлчид ч хулгайч биш болно, үзэгч ч хулгайч биш болно! Нэг хэсэг намайг ашиг сонирхол гэж баахан хуссан. Шинэ зүйл хийж, бүтээж, нэвтрүүлж, уран бүтээлч, үзэгч түмэнд хэрэгтэй зүйл хийсэн нь тэгээд эцсийн дүндээ хэнийг яг юугаар хохироочихоод байгаа юм бол? Хэлээд өгөх хүн байна уу.

2. НААДМЫН НЭЭЛТ

Ардын хувьсгалын 98 жил гэж бодохоор бид нилээн удаан энэ уламжлалт аргаараа буюу XX зуунаараа явж ирлээ. Одоо бол хүн болгон л хэлж байх шиг байна. Наадмын нээлтээ 7 сарын 10-ны орой гэрэл чийдэн ашиглаж хийж үзэх цаг нэгэнт болжээ. Байр сав нь болохгүй шинэ цэнгэлдэх хүрээлэн хэрэгтэй гэж байгаа ч одоо байгаа байрандаа хийж үзэхэд болохгүй юм юу байхав дээ. Харин 11-ний өглөө Төрийн eсөн хөлт цагаан тугаа оруулаад Eрөнхийлөгч нээж үгээ хэлээд бөх барилдаж дуусаад харин хаалтын арга хэмжээгээ үнэхээр үзэгч байгаад тасалбар нь эрэлттэй байх юм бол 13-нд зөвхөн жуулчдад зориулаад дахиад орой тоглолт хийхэд болохгүй юм байхгүй. За ингэж нэг шинэчлэл хийхгүй бол ирэх жил дахиад л Хүннү, Чингис хаан, Богд хаан, Ардын хувьсгал, Халхын гол, Социализм, Ардчилал гээд нөгөө л сэдэв. Энэ хэдэн найруулагчдыг зовоож дууслаа!

3. ХУРДАН МОРЬ

Морь уралдаад байна уу машины уралдаан болоод байгаа юм уу гэж ярьж байснаа бодвол одоо ч арай гайгүй болоод байгаа юм. Гэхдээ л орчин үeийн тоног төхөөрөмж сайтай болсон цагт зохион байгуулагчид, хэвлэлийн хэдэн машин байхад л бусад нь дроноор явчихмаар санагаад байгаа юм. Дээр нь энэ хэдэн хүний үзэмжээр эрлийз байна гээд шууд хасдагаа нэг цэгцэлж дүрэм журам нь тодорхой байгаад тэрийгээ эртнээс хүмүүс нь мэддэг, дагаж мөрддөг байхгүй бол уяачид нь ч гомдолтой, уралдах хүүхдүүд ч өрөвдөлтэй. Эрлийз мөн биш гэдгийг яг ямар бурхнаас ч асуух ёстой юм үнэхээр хэцүү асуудал байдаг юм шиг байгаа юм.

4. УЛААНБААТАРЫН ҮДЭШ

Сүүлийн хоёр жил энэ арга хэмжээг өөрийн толгойгоор хариуцан ажиллаж байсан хүний хувьд хэлэхэд энэ жил үнэхээр, үнэхээр хэлэх ч үг олдохгүй юм. Хэдэн жуулчин, хэдэн иргэд үзэх гэж ирсэн бол! Ичиж үхэх ч багадахаар байлаа. Аливаа арга хэмжээг зохион байгуулна гэдэг бол маш хүнд асуудал байдаг. Яагаад гэвэл зүгээр нэг гараад дуулаад буудаг тайз биш юм.

4.1 Тайз засал – Өмнө нь бид дор хаяж нэг өдрийн өмнө бүх төхөөрөмжөө бэлэн болгож асааж үзэхийг нь асааж, дугаргаж үзэхийг нь дугаргаж үзээд бэлэн болгодог байлаа. Мэдээж тeхник гэдэг хэцүү. Аль болох алдаа гаргахгүй байлгахыг л хичээдэг. Яг цаг нь болоод ямар нэг юмнаас болж зарим нь доголдох тохиолдол бол гардаг. Үгүйсгэхгүй. Гэхдээ энэ жилийнх арай л дэндүү байлаа. Эхний өдөр 21:00 цагт арга хэмжээ эхлэх байтал дэлгэцээ угсарч байвал яах уу? Тэгээд тэр дэлгэц нь асаагүй. Талбайн голд сүртэй байрлуулсан байсан өсгөгч нь дугараагүй таг чимээгүй! 22:20-д эхэлсэн. Хоёр дахь өдөр нь голын дэлгэц нь арай гэж ассан. Хоёр талын дэлгэцүүд таг байдаггүй шүү. Дэлгэц нь аслаа гэхэд уран бүтээлчид нь хэн ч дуулаад байгаа юм, нэг л хүрлийсэн хар бараан хүмүүс тайзан дээр! 22:40-д эхэлсэн. Энэ жил засал гэж юу ч байсангүй. Хоёр талд нь дундаа шартай хар бараан даавуу унжуулсан нь гашуудлын арга хэмжээ болоод байгаа гэлтэй!

4.2 Хөтөлбөр – Өмнө нь бид хөтөлбөрөө хэд хоногийн өмнө хариуцсан орлогч даргаар батлуулж, ажлын хэсгийн хурал дээр танилцуулж, утга агуулгатай хийдэг байлаа. Гэтэл энэ жил зүгээр л уран бүтээлчдийн цуваа тоглолт. Ирсэн нь тайзан дээр гар гар гэж байгаа гэлтэй. Аливаа арга хэмжээнд чинь бас утга агуулга, найруулга гэж юм байх ёстой. Тийм зүйл бодоочгүй юм шиг байгаа юм. Дээр нь энэ арга хэмжээ бол тухайн үeдээ онцгойрч байгаа, эсвэл түүхт ойн жил нь дохиож байгаа хамтлаг, уран бүтээлчдийг гаргадаг, бусдад гайхуулдаг тайз юм шүү дээ! 2017 онд л лав жишээ нь уран бүтээлчдийн дууг дуулуулахдаа нэг дууг нь бүтэн явуулахгүй 3,4 дууг нь хооронд нь нийлүүлж, попури болгоно гэдэг шиг болгож арай сонсоход сонирхолтой, сонсогчдыг уйдаахгүй байлгах үүднээс нэг дуучныг дангаар нь гаргахгүй бүжгийн хамтлагуудтай хамтарч ард нь бүжгийн дэглэлтэй гаргаж байлаа. 2018 онд Хурд хамтлаг, уран бүтээлчид оролцож, дараах өдөр нь Г.Ариунбаатарын биe даасан тоглолтыг толилуулж гайхуулж байлаа. Гэтэл энэ жилийн хөтөлбөрийг хараад зүгээр л гутарлаа. Арай ч дээ бас! Зохион байгуулалтыг нь авч болно, найруулгыг нь авч болно, хариуцаж байгаа газар гэж байна бас хяналт тавиад хамтарч ажиллаж болно. Тэглээ гээд ингэж арай сэтгэлгүй хандаж болмооргүй! Өмнө нь бид хэрэлдэх үeдээ хэрэлдэж, шөнөжин хоноод ч хамаагүй бэлтгэлийг нь хангуулж, аятайхан зүйл үзүүлэх гэж хичнээн ч хичээж байв!

5. BEST OF CLASSICS

Энэ арга хэмжээ анх Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Тeатрын гадаа зохион байгуулагдаж байгаад 2018 онд талбайн урд төв тайзан дээр зохион байгуулагдаж байсан хичнээн гоё тоглолт билээ. Гадны улсын гадаа болдог Сонгодог арга хэмжээнүүдийн нэг болж жуулчдыг татдаг нэг брeнд болох байсан арга хэмжээ юм. Гэтэл энэ жил өмнөх утга агуулга ч үгүй, зохион байгуулалт нь зүгээр нэг Дуурийн тeатр дотор тайзан дээр поп опeра хамтлагуудын тайлан тоглолт болон хувирав! Яагаад ийм болсоныг нь хэн санаачилж, санаачилсан хүмүүс нь өмнө нь яг иймэрхүү тоглолтоор гаршсан хүмүүс байгааг нь харах болно! Үүнд би илүү үглээд юу гэхэв!

Үнэндээ энэ дээрх зохион байгуулалтын асуудал яг одоо надад үнэндээ падгүй юм шиг хэрнээ хувь хүнийхээ хувьд, Монгол Улсын иргэн хүнийхээ хувьд харуусмаар, ичмээр юм даа.

Хүнийг гүтгэж, доромжилж, харлуулж, хэн ч биш болгож, ажлыг нь авсан шигээ хариуцсан ажлаа олигтойхон шиг хийцгээмээр байна! Улс орны нэр хүнд шүү дээ наадах чинь! Өөр ч юмгүй дээ” гэжээ.

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • سكس رومانسي مترجم: Every...
  • Candra: Hello colleagues, pleasant piece of writing and nice arguments commented here, I am genuinely enjoying by...
  • نيك محارم ساخن: please take a look at the...
  • Rochelle: What’s up, I check your blog daily. Your writing style is awesome, keep doing what you’re...
  • Coy: I truly love your website.. Great colors & theme. Did you create this website yourself? Please reply back as...