|

Европын хамгийн том алмаз Архангельск мужаас олджээ

5046

Европоос олдсон хамгийн томд тооцогдож, 222,09 каратын алмаз ОХУ-ын Архангельск мужийн В.Грибийн нэрэмжит уурхайгаас олдсон тухай ТАСС агентлаг мэдээллээ.
“Энэ бүс нутаг төдийгүй Европын алмаз олборлолтын түүхэн дэх хамгийн том, 222,09 каратын жинтэй алмаз олдсон. Үүнийг олохоос өмнө хамгийн том үнэт чулуу нь  мөн л энэ ордоос олсон 181,68 каратын алмаз  байсан бөгөөд энэ чулуунд “Архангел Михаил” гэдэг нэр өгсөн. Энэ удаад олдсон чулуунд мөн нэр өгнө” гэж уурхайн хэвлэлийн алба мэдэгджээ.

Энэхүү хамгийн том алмазаас гадна, энэ уурхайд нэн ховор нимбэгний өнгөтэй, гоёлын зориулалтаар ашиглах 47.61 каратын алмаз олдсон байна.
ТАСС агентлагийн мэдээлснээр дээрх чулуунуудыг Израиль, Бельги зэрэг томоохон худалдан авагчтай дэлхийн зах зээл дээр худалдахаар болжээ.
Архангельск мужийн Мезенск районд байх алмазын орд гзар нь дэлхийд томоохонд тооцогддог бөгөөд нөөцөөрөө Орост дөрөвдүгээрт, дэлхийд долоодугаарт бичигддэг юм байна.
Дашрамд дуулгахад,  алмаз нь байгаль дахь хамгийн хатуу материал  бөгөөд онцгой хатуулаг болон оптикийн тунгалаг шинжээрээ үйлдвэрлэл, гоёл чимэглэлийн үнэт түүхий эд болдог.
Дэлхийн хэмжээнд жилд ойролцоогоор 9 тэрбум ам.доллараар үнэлэгдэх 130 сая карат буюу 26,000 кг байгалийн алмаз олборлодог бол 100,000 кг хиймэл алмаазыг лабораторийн нөхцөлд ургуулдаг байна.

Г.Бямбасүрэн

 SHUUD.MN

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • Film Streaming: The information and facts talked about inside the write-up are a number of the best obtainable
  • shop: Hello. magnificent job. I did not anticipate this. This is a impressive story. Thanks!
  • best online shopping: I’m still learning from you, as I’m improving myself. I definitely enjoy reading...
  • Film Streaming: very few websites that happen to be detailed beneath, from our point of view are undoubtedly properly...
  • Sauna: Every once in a even though we pick out blogs that we study. Listed beneath would be the most recent web-sites...