|

Хеопсын пирамадаас том солир дэлхий рүү ойртож байна

5387

МОСКВА. /RIA Novosti/. Хеопсын пирамид гэдгээрээ алдартай Гизагийн агуу пирамидаас том хэмжээтэй, “бодит аюул учруулж болзошгүй” солир наймдугаар сарын сүүлээр дэлхийд ойртоно гэж АНУ-ын сансар судлалын NASA агентлаг мэдээлжээ.

“2019 OU1” солирын голч нь 160 метр бөгөөд Египетийн хамгийн алдартай пирамидтай харьцуулбал 20 метрээр том ажээ. NASA-гийн мэдээлснээр, уг солир наймдугаар сарын 20-нд Сугар гарагийнхаас 40 дахин ойрхон зайд дэлхий рүү ойртох бөгөөд манай гарагийн хажуугаар сая орчим км зайтай зөрж өнгөрнө.

Европын сансрын агентлаг дэлхийд бодит аюул учруулж болзошгүй сансрын объектуудын жагсаалтыг өмнө нь шинэчилжээ. Тус агентлагийн мэргэжилтнүүдийн тооцоолсноор, “2006QV89” хэмээх солир энэ оны есдүгээр сарын 9-нд дэлхийтэй мөргөлдөж магадгүй гэнэ. Уг солир дэлхийтэй мөргөлдөх магадлал долоон мянгаас нэг хувьтай байна. Одоо “2006QV89” нь дэлхийгээс 6.7 сая зайтай оршиж байгаа ажээ.

Бодит аюул учруулж магадгүй солируудын жагсаалтын нэгдүгээрт “2010RF12” солир оржээ. Сансрын уг биет 2095 онд дэлхийд маш аюултай зайд ойртох бөгөөд манай гарагтай мөргөлдөх магадлал 16-аас нэг хувьтай гэж шинжээчид таамаглаж байна.

Д.Жаргал

Montsame.mn

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • Pet Shop Online: that would be the finish of this article. Right here you will find some internet sites that we...
  • Exotic Pet Store: that could be the finish of this write-up. Right here youll discover some internet sites that we...
  • Online Pet Store: Here is an excellent Blog You might Locate Intriguing that we Encourage You
  • Pet Food Suppliers: here are some links to internet sites that we link to since we assume they’re worth visiting
  • Pet Supplies Online: Every the moment in a even though we pick blogs that we study. Listed beneath would be the most...