|

Т.Энхсайхан хэвлэлийнхнийг ашиглаад байна уу!

enhsaihan AN

Хуульзүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг огцрохыг шаардсан цуглаан уржигдар дахиад боллоо. Цуглаанд оролцогчид хэргийн хөөн хэлэлцэх хугацаа, авлига хээл хахуультай холбоотойгоор Хуульзүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг огцрохыг шаардлаа.

Тэрбээр энэ удаа Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржтой холбоотой факт дэлгэнэ хэмээн сэтгүүлчдийг ирүүлсэн. Гэвч тэрээр сэтгүүлчдэд баримт нотолгоо огт үзүүлсэнгүй, зарим эх сурвалжаас сонссон мэдээллийнхээ талаар санал, сэтгэгдлээ хуваалцаж байна гээд УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар нарт “хөөн хэлэлцэх хугацаа”-тай холбогдуулан шаардлага хүргүүлж байна гэв.

Мөн “Надад өнөөдөр олон овоотын уурхайг Ц.Нямдорж авах гэж байна гэсэн яриа сонссон болохоос яг баттай баримт алга. Хэдүүлээ Уул уурхайн яам, ашигт малтмалын газар руу бичиг өгч, тэр олон овоотын талаар мэдээлэл олж авмаар байна. Намайг дагаж хамт тэмцэж буй энэ зургаан хүн шантрана гэж байхгүй. Би одоо л энэ олон овоотын талаар сураг гаргах гэж байна. Хэрэв гэрээ хийгдсэн байдаг бол тэрийг нь олж авах гээд яваад байна” хэмээсэн юм.

Т.Энхсайханыг АН-ын гишүүн гэдгийг хүн бүр мэднэ. Түүний хувьд үүний өмнөх буюу энэ оны 6-р сарын 10-нд зохион байгуулсан жагсаалынхаа үеэр “Бид наадмын дараа Ц.Нямдоржтой холбоотой маш ноцтой хэргийг хэвлэл мэдээллийнхэнд дэлгэнэ. Үүнд иргэд, хэвлэл мэдээллийнхэн анхаарлаа хандуулаарай гэж хүсэх байна” гэж байсан хүн. Гэтэл өчигдөр дахиад л дээрх үгээ хэлж байх жишээтэй. Хэрэвзээ өчигдөр хэвлэлийнхэн очоогүйсэн  бол бүгдийг нь худалдагдсан хэмээн зарлан тунхаглаж, өөрийгөө өмгөөлөх байсан биз.

Түүний дээрх үйлдлүүдээс харахад Т.Энхсайхан Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нарын дунд тайлагдашгүй өс хонзон байгаа мэт. Уг нь Т.Энхсайхан өөрийгөө хуульч хэмээдэг. Тийм байтлаа бусдын нэр төрд ингэж хамаагүй халдмааргүй л санагдах. Гэвч гартаа оруулж чадаагүй баримтаар далайлган хэвлэлийнхнийг дуудаж, хэн нэгэнтэй хонзонгийн дайн зарлаж байгаа мэт харагдах нь түүнийг хуульч гэхэд ч итгэхэд бэрх болох нь.

Харин ч эсрэгээрээ ингэж олонд танигдсаныхаа хэрээр ирэх сонгуульд нэр дэвшээд ирвэл гайхахааргүй л үйл явц болох биз.

“Жагсагч” нэрээр олон танигдсан түүний хувьд намдаа багагүй нөлөөтэй нэгэн гэдгээ өмнө нь харуулж байсан. Тодруулбал, 2014 онд Хан-Уул дүүрэг дэх “Нэхмэлийн шар”-ын 10,11,16 дугаар байрыг шинээр барих тендерийг авсан байдаг. Ингэхдээ оршин суугчидтай гэрээ хийлгүй ерөнхий төлөвлөгөөний зураг төсөлд нь гарын үсэг зурж баталгаажуулсан гэх хууль бус үйлдэл гаргасан. Тендер будлиантуулсан нь илэрсэн тухай хэвлэлээр гарч байв. Түүнийн тендерт шалгарсан компани нь барилга барьсан ямар ч туршлагагүй,ердөө л мөнгө угаадаг байсан хэмээн эх сурвалжууд дурдсан байдаг. Т.Энхсайхан тухайн үедээ тендерээ л авчихвал Японоос 5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт ирнэ. Хятадын компаниар барилгаа бариулна хэмээн ярьдаг байж. Эрхэм жагсагч хатагтайн худал үгэнд тухайн үеийн хотын дарга Э.Бат-Үүл итгэх байтугай бүр захирамж гаргаад “Фүжи холдинг” компанийн төсөл хэрэгжүүлэх эрхийг нь цуцалж байжээ. Харин мань эмэгтэй хотын даргаас дээгүүр жаалсаар, намын томчууддаа зүүгдсээр өнөөх тендерийг эргүүлэн авч байсан түүхтэй нэгэн.

Харин одоо хариуг нь барих гэж буй мэт ийн баримт ч үгүй баахан хүн цуглуулж, жагсаал хэмээж байгаа нь намдаа хариу барих гэсэн үйлдэл байх вий гэх хардлагыг төрүүлсээр байна.

Р.Саруул

Эх сурвалж: erennews.mn

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • سكس رومانسي مترجم: Every...
  • Candra: Hello colleagues, pleasant piece of writing and nice arguments commented here, I am genuinely enjoying by...
  • نيك محارم ساخن: please take a look at the...
  • Rochelle: What’s up, I check your blog daily. Your writing style is awesome, keep doing what you’re...
  • Coy: I truly love your website.. Great colors & theme. Did you create this website yourself? Please reply back as...