|

Сөүл хотын захиргааны хөрөнгө оруулалтаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хүүхдийн тоглоомын талбай байгуулна

4be3d5dd90ad5b28c20b3eb792bb6e17Улаанбаатар, Сөүл хотуудын хамтын ажиллагааны хүрээнд Сөүл хотын захиргааны 100 хувийн хөрөнгө оруулалтаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хүүхдийн тоглоомын талбай байгуулах гэж байна.  Тоглоомын талбайн  тоног төхөөрөмж, бараа материалын гаалийн албан татварын төлбөрт шаардлагатай зардлыг гаргахаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Хөрөнгө гаргах тухай” А/563  дугаар захирамж гаргалаа.  Захирамжийн дагуу  гаалийн албан татварт шаардлагатай 23 902 211 төгрөгийг Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжүүлэхээр боллоо.  Хүүхдийн тоглоомын бүтээн байгуулалтын ажлыг холбогдох хууль, журмын хүрээнд стандартын дагуу хийж, гүйцэтгэхийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэн НӨҮГ-т үүрэгт болголоо.  Шинээр бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, ашиглалт, үйлчилгээнд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэлүүдийг хаах

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • Hai: Normally I do not read post on blogs, but I would like to say that this write-up very compelled me to check out...
  • Latasha: Hello would you mind letting me know which web host you’re working with? I’ve loaded your blog...
  • Sanford: Hello, after reading this amazing post i am too delighted to share my knowledge here with colleagues. Also...
  • Florian: This post offers clear idea in support of the new people of blogging, that truly how to do blogging and...
  • fertilizer control order ppt: Gardening is a great approach to escape the stress involving lifestyle by working...