|

Балбын засгийн газар Эверестийн оргилд авирах уулчдад тавих шаардлагаа өндөрсгөлөө

5503

Өнгөрсөн тавдугаар сард дэлхийн хамгийн өндөр уул болох Эверестэд авирсан уулчдаас арван нэгэн хүн амиа алдсан билээ. Хэт олон уулчин уулын орой хэсэгт бөөгнөрснөөс замд түгжрэл үүсч, зарим нь байгалийн хатуу ширүүн нөхцлийг удаан тэсээгүйгээс амиа алдаж байв.

Үүний улмаас Балбын засгийн газар мөнгөний хойноос хэт улайрсан гэх шүүмжлэлд өртөж байв. Амиа алдсан 11 уулчны ес нь Балбын талаас Эверестэд авирсан бол хоёр нь Төвд талаас авирсан байжээ.

Тэгвэл Балба улсын засгийн газар энэ байдлыг засах арга хэмжээ авч, далайн түвшнээс 8,850 метрийн өндөрт оршдог Эверестийн оргилд авирах уулчдад тавих шаардлагаа өндөрсгөсөн байна.

Өмнө нь $11,000-ыг төлсөн хүн бүрт авирах зөвшөөрөл өгдөг байв. Харин одооноос эхлэн ууланд авирах бэлтгэл сургууль хийсэн байх, эрүүл мэндийн үзлэгт орж, шаардлага хангасан байх, 6,500 метрээс дээш өндөртэй аль нэг оргилд ядаж нэг удаа авирсан туршлагатай байх шаардлага тавьжээ.

Мөн Эверестэд авирахдаа Балбын мэргэжлийн хөтөчийг заавал дагуулах ёстой болж байна.

Хималайн уулсын дунд орших Балба улсад дэлхийн хамгийн өндөр 14 оргилын найм нь оршдог юм. Тиймээс ууланд авирах жуулчлал энэ улсын эдийн засагт чухал ач холбогдолтой.

Энэ онд Балбын засгийн газар Эверестэд авирах 381 зөвшөөрөл гаргасан нь тавдугаар сард олон уулчин осолдоход нөлөөлсөн юм.

Эх сурвалж: The Guardian

Э.СЭМҮҮН, IKON.MN

Сэтгэгдэлүүдийг хаах

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • fertilizer fallout 4: Gardening is a great way to escape the stress of everyday life by working along with your hands...
  • fertilizer numbers: Gardening is a great approach to escape the stress connected with way of life by working with...
  • fertilizer emissions: Gardening is a great approach to escape the stress connected with lifestyle by working along...
  • fertilizer blender: Gardening is a great solution to escape the stress regarding daily life by working having your...
  • fertilizer company jobs: Gardening is a great approach to escape the stress involving lifestyle by working using your...