|

С.Баяр: Энхбаяр дарга байсхийгээд л гэнэт гарч ирж, аймаар аймаар сенсаац дэлгэдэг боллоо

5520
Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр ам нээх болгондоо Ерөнхий сайд асан С.Баярыг буруутгасан үг хэлдэг болоод удаж байна. Тэгвэл саяхнаас олон нийтийн цахим сүлжээнд нэгдэж идэвхтэй байх болсон С.Баяр нэгэн цагт улстөрд дөрөө харшуулж явсан Н.Энхбаярынхаа талаар нэгэн сонирхолтой үгийг фэйсбүүк сүлжээгээр дайсан байна.

Тодруулбал, тэрээр “Сүүлийн жилүүдэд Энхбаяр дарга байсхийгээд л гэнэт гарч ирж, аймаар аймаар сенсаац дэлгэдэг боллоо. Тэрэн дотроо намайг нэрлэж байгаад элдэв долоон ял тулгана. Үүнийг нь эс тоогоод дуугүй явна гэхээр ярьсныг нь хүлээн зөвшөөрсөн болчих гээд байдаг. Тоогоод хариу барина гэхээр бид хоёрын нас, намбанд зохихгүй хэрүүл маргаан болчих гээд хэцүү.

Сүүлдээ болсныг давслах биш, болоогүйг зохиож ярьдаг, шууд гүтгэдэг болсон байна. 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар түүний сурталчилгааны материалыг тэвш дүүрэн машинд ачаад Цагаан давааны хог дээр намын удирдлагын заавраар шатаасан ч гэх шиг. Сонгуулийн дараа би түүнтэй уулзаад “Шоронд хийнэ шүү” гэж сүрдүүлсэн ч гэх шиг… Энэ арай дэндэнэ. Хэлэх үг олдохгүй байна. Үүнийг нь сонссон ард, иргэд юу бодох вэ. Төрийн өндөрлөгүүд гээд байсан энэ хэд чинь дээрээ иймэрхүү юм хийж, ярилцаж суудаг байх нь ээ гэнэ биз дээ. Өрөөлийг гутаах гээд өөрийгөө гутааж байгаа нь түүний хэрэг. Харин Монголын төрөө эрхбиш ингэж гутааж болохгүй.

Энхбаяр бид хоёр элий балай юм ярьж, хүүхэд нохойн доог болж явах улс биш, уг нь. Би жар хүрсэн хүн. Энхбаяр надаас ганц нэг дүү ч жар шүргэж яваа. Туулсан нас намтраа бодсон ч, зүтгэсэн нам засгаа бодсон ч тэр. Бид хоёр хоёулаа хүссэн ч, эс хүссэн ч орчин цагийн Монгол Улсынхаа түүхэнд орох, дурсагдах ажил, албан тушаал хашиж явсан. Хийдгээ хийсэн улс. Зөв, бурууг маань цаг хугацаа, хойч үе маань дүгнэхээс хойш наана нь есөн шидийн яриа дэлгээд байх нь илүүц гэж би боддог юм, уг нь” хэмээн бичжээ.

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • yeezy shoes: I enjoy you because of all your effort on this website. Ellie really loves setting aside time for...
  • Steve: I’m not sure exactly why but this weblog is loading incredibly slow for me. Is anyone else having this...
  • Celia: This is my first time pay a visit at here and i am in fact pleassant to read all at single place. my site...
  • NancyAbsor: Hello. You can call me Natusik. Looking for a man to meet. I will come to your area or meet me. I live...
  • Freeman: After exploring a handful of the blog articles on your website, I truly appreciate your way of writing a...