|

Маргаантай байгаа саналуудаар нууцаар санал хурааж эхэллээ

H

Даваа гарагаас эхлэн өдөр бүр хуралдаж буй МАН-ын бүлэг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл дээр нэгдсэн байр суурьт хүрч чадахгүй байна.

Ялангуяа Ерөнхийлөгчийн өгсөн зарим саналыг олонхын бүлгийн гишүүдийн зарим нь дэмжихгүй байгаа юм. МАНын бүлэг дангаараа нэг удаа хуралдсан бөгөөд Зөвшилцлийн ажлын хэсэг Ерөнхийлөгчтэй уулзсан ба лхагва гарагт Ерөнхийлөгч Х.Баттулга өөрөө олонхын бүлгийн хуралдаанд оролцсон ч тохиролцоонд хүрээгүй байна.

Ерөнхийлөгчийн хувьд УИХ-ын гишүүдийн тоог 108 болгох санал өгсөн. Үүнийгээ тайлбарлахдаа “1992 онд шинэ Үндсэн хуулийг батлах үед Монгол Улс хоёр сая хүн амтай байсан. Одоо гурван сая гаруй хүн амтай болж байна. Тиймээс 108 гишүүнтэй болж, бүх аймгийн төлөөлөл орох ёстой” хэмээн тайлбарлажээ.

Харин сонгуулийн тогтолцоог мажоритар, пропорционал системийг хоёуланг нь багтаасан холимог тогтолцоотой байх саналыг хэлж байгаа юм. Гэтэл энэ хоёр санал дээр МАНын бүлэг санал хуваагдсаныг тус бүлгийнхэн хэлж байлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат “Ерөнхийлөгчийн оруулсан санал дээр олон гишүүн зарчмын байр сууриа илэрхийлэн, санал зөрөлдөж байна. УИХ-ын 62 гишүүн өргөн барьсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл бий. Гэвч Ерөнхийлөгчийн төсөл нэлээд олон өөрчлөлттэй орж ирсэн. Үүнийг хэрхэн төсөлд тусгах талаар манай бүлэг нэлээд маргаантай байна” гэсэн юм.

Тэрбээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг МАН дангаараа шийдэх бүрэн боломжтойг тодотгож байлаа.

Бүлгийн хурал дээр Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал дээр ард түмнээс сонгогдсон УИХын гишүүд өөрсдийн шийдвэрээ гаргах ёстой” гэж хэлсэн аж.

Харин гишүүдийн тооны тухайд парламент болон Ерөнхийлөгчийн өгсөн санал дээр дундын хувилбар гаргахыг зарим гишүүн санал болгосон аж. Өмнөх парламентын үед Н.Батбаяр гишүүний ахалсан Ажлын хэсгийн боловсруулсан төсөл дээр “УИХ-ын гишүүдийн тоог 99 болгох” саналыг МАНын бүлгийн зарим гишүүн санал болгосон аж. Ингэснээр улс төр дэх нэг хүний нөлөөг багасгах, хувийн ашиг сонирхлыг бууруулах боломжтой гэж тайлбарласныг эх сурвалж мэдээллээ.

Ерөнхийлөгчийн хоёр санал дээр МАН-ын бүлгийнхэн талцжээ

Бүлгийн хуралдаан маргаантай, гишүүд санал зөрөлдөөнтэй байсан тул МАН-ын бүлэг үдээс хойш дахин хуралдаж, нууцаар санал хураав. Гишүүдийн тоог 108 болгох, парламентын бүрэн эрхийн хугацааг хэвээр нь үлдээх эсвэл таван жил болгох уу, сонгуулийн тогтолцоог хэрхэн батлах вэ гэдэг гурван асуудлаар санал хураасан аж.

Гэхдээ хуралдаанд МАН-ын бүлгийн 64 гишүүн 100 хувийн ирцтэй ирээгүй бөгөөд нийт 34 гишүүн цаасаар саналаа өгчээ. Иймээс бүлгийн ээлжит бус хуралдааныг өнөөдөр дахин хуралдуулахаар товложээ.

Б.Энхжаргал

Засгийн газрын мэдээ

Сэтгэгдэлүүдийг хаах

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • Lamont: Thanks for one’s marvelous posting! I quite enjoyed reading it, you can be a great author.I will ensure...
  • Raleigh: Nice post. I was checking constantly this blog and I’m impressed! Very useful information specially...
  • Bandar Ceme Online: vivid snapknowledge. http://photograwiki.com/index. php?title=User:Cemeonline
  • Noemi: We’re a gaggle of volunteers and starting a brand new scheme in our community. Your website offered us...
  • Fanny: Asking questions are truly nice thing if you are not understanding anything totally, however this article...