|

Ерөнхийлөгч чадамжгүй УИХ-аар ҮХ-д гар дүрүүлэхийн цаад шалтгаан юу вэ!!!

Jenco 9

Чадамжгүй парламент “эцэг” хуулийг өөрчлөх чадамжтай гэж үү-

Монгол Улсын Ерөнхийлөгч “УИХ нь ард олныг сайн сайханд манлайлах чадамжгүй байна. УИХ маань гэмтнүүдийн чуулга болсныг ард түмэнд ил тодоор шүүмжлэн хэлэлцэх болжээ.” гэдэг үгийг хэд хэдэн удаа олон нийтийн өмнө, парламентын танхимд хэлсэн.

Гэтэл өнөөдөр тэдэнд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотой өөрийн саналыгтанилцуулж, зөвшилцөлд хүрсэнгүй хэмээн хоёр талдаа гэдийсээр байна. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг УИХ-ын 62 гишүүн, Ерөнхийлөгч гэсэн 2 субьект өргөн барьсан. Хэдийн олон нийтэд танилцуулсан хэмээж байгаа ч санаачлагчид өөрсдөө тохиролцож чадаагүй учраас 2 дугаар хэлэлцүүлгээ эхлүүлж чадахгүй өнөөг хүрсэн. Дээрх төслүүдээс анхаарал татаж буй нь шүүх засаглал, УИХ-ын гишүүдийн тоо, газрын баялагтай холбоотой зүйл заалтууд. Гэвч нягтлаад үзвэл эрх мэдэл Ерөнхийлөгчийн гарт байх уу, Ерөнхий сайдын мэдэлд байх уу гэдэг л асуудал тэмцэл өрнөөд байх шиг.

Энэ талаар Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн”1990-1992 оны үед Монгол Улс нийгмийн байгууллаа өөрчилсөн. Энэ бол эрс өөрчлөлт. Тухайн үед хуучин МАХН, нөгөө талд шинэ ардчилсан хүчин гээд эсрэг, тэсрэг үзэлтэй улстөрийн 2 хүчин байсан. Тийм нөхцөлд 1 хүнд буюу Ерөнхийлөгчид Засгийн газрыг хариуцуулбал тэр улстөрийн хүчнүүдийн сөргөлдөөн улам хурцдах аюултай. Тиймээс Ерөнхийлөгч нь тусдаа сонгогдож, төрийн тэргүүн болоод төрийн гурван салаа мөчрийнхөө координацыг хийгээд уялдуулаад явбал Засгийн газрын үйл ажиллагаа нь намуудын зөвшилцлийн үндсэн дээр явах боломжтой гэдэг агуулгаар одоогийн тогтолцоог сонгож авсан болов уу… Ерөнхийлөгчийн эрх мэдлийг Үндсэн хуулиар хязгаарлах гээд байгаа би төрийн эргэлт гэж нэрлээд байгаа юм. Монгол төрийг чадамжгүй болох чиглэлээр сүүлийн жилүүдэд ажиллаж байна. Энэ их буруу. Яг Украйны замаар орох гээд байх шиг” хэмээн шүүмжилж байсан. Мөн тэрбээр Ерөнхий сайд нь угаас нэг намын дарга. Тиймээс тэр хүн ганцаараа сайд нарын асуудлыг шийдэх учиргүй. Харин ч сайд нараа нээлттэй хэлэлцүүлэх ёстой гэдэг саналыг ч хэлж байсан.

Үнэхээр хэн нэгний эрх мэдлийн золиос нь ард нийт байх учиргүй. Түүнийг Үндсэн хуулийн хуулийн өөрчлөлтөөр баталгаажуулах гэж зүтгэж байгаа нь ч харамсмаар.

Хэлж буй, хийж буй үйлдлүүдийн зөрүү нь өдгөө олны нүдэнд ил харагдаж байгаа. Дээр дурдсанчлан 1, 2-р хүний хэн нэгний эрх мэдлийг гартаа атгах гэсэн улайрал нь Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэхэд илэрч байна. Нэгэнт чадамжгүй парламент байхад тэднээр эцэг хуулиа өөрчлүүлэх гээд байгаа нь цаад агуулгаараа наймаалцал л болж таарч байгаа юм.

Хэрэв тэгээгүйсэн бол Ерөнхийлөгч ч хуулиа батлаад тар гэж хэлэхгүй, МАН-ын бүлгийн хуралдаан ч өнөөгийнх шиг олон хоног үргэлжлэхгүй. Хэрвээ ирэх оны сонгууль болчихвол олон нийт сонголт, парламентын гишүүд нь өнөөгийн хэдээс бараг орж ирэхгүй. Тэгэхээр өөрсдөдөө таатай байдлаар хуулиа батлах гээд зүтгээд байгаа нь аргагүй.

Тиймээс ч чадамжгүй ч гэсэн Ерөнхийлөгчийн хувьд “чадамжтай” нөхцлөө  атгасан учраас тохирохгүй байхын аргагүй санал тавьчихаад хүлээгээд байгаа юм болов уу. Уг нь Ерөнхийлөгчийн хэлснээр гэмт хэргийн үүр уурхай болсон, чадамжгүй нөхөд Үндсэн хуулийг өөрчлөх эрхгүй л баймаар юм.

Б.Отгонзаяа     

Эх сурвалж: erennews.mn

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • golden goose sneakers: Thank you a lot for giving everyone such a superb chance to read articles and blog posts from...
  • ferragamo belt: My husband and i ended up being now relieved that Jordan managed to round up his studies by way of...
  • off white hoodie: My spouse and i felt now satisfied that Edward could complete his preliminary research through the...
  • birkin bag: I happen to be writing to let you be aware of of the helpful encounter my friend’s child undergone...
  • air max 270: I’m just commenting to let you understand what a beneficial experience my cousin’s daughter...