|

Ардын чөлөөлөх арми Хонконгийн хил дээр хүчээ зузаатгалаа

HONG KONG, CHINA - JUNE 30: Soldiers of the People's Liberation Army (PLA) perform drills during a demonstration at an open day at the PLA Ngong Shuen Chau Barracks on June 30, 2019 in Hong Kong, China. (Photo by VCG/VCG via Getty Images)

Хонконгод Хятадын Засгийн газрын эсрэг нийтийг хамарсан эсэргүүцлийн жагсаал, үймээн үргэлжилж байна. Бээжингийн эрх баригчид тус жагсаалыг эсэргүүцэж буй байр сууриа удаа дараа илэрхийлээд байгаа ч хангалттай үр дүнд хүрэхгүй байна хэмээн олон улс судлаачид үзэж байна.

Өнгөрсөн долдугаар сарын 31-нд Хятадын ардын чөлөөлөх армийн удирдлагууд мэдэгдэхдээ “Бослого үймээн нь энгийн иргэдийн амьдрал, аюулгүй байдалд ноцтой аюул учруулж байна. Хятадын арми Хонгконгийн хөгжил дэвшил, тогтвортой байдлын төлөө тууштай зогсож, Хонконгийн хууль ёсны засаг захиргааг дэмжинэ” хэмээн байр сууриа илэрхийлж байсан.

Тэгвэл Хятадын эрх баригчид ээлжит арга хэмжээгээ авахаар шийджээ. Тодруулбал, Хятадын ардын чөлөөлөх армийн их хэмжээний хуягт машинууд Хонконгийн хилийн ойролцоох Шэньжэнь хотод нэвтэрлээ хэмээн Коммунист намын “People’s Daily ба Global Times” өдөр тутмын сонинд нийтлэгджээ. Гэвч ямар зорилгоор армийнхан нэвтэрсэн талаарх тайлбарыг огт тэмдэглээгүй байгаа юм. Харин бусад эх сурвалжид дурдсанаар Хятадын цэргүүд Хонконгийн хил дээр өргөн хүрээтэй цэргийн сургуулилалт хийхээр бэлтгэж байна гэлээ.

Үүнээс хэдхэн хоногийн өмнө Хонконг, Макаогийн хэрэг эрхэлсэн газрын хэвлэлийн төлөөлөгч Ян Гуанг хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Хонконгийн радикал эсэргүүцэгчид цагдаа нарын эсрэг маш аюултай хэрэгслийг олон удаа ашигласан. Үүнээс терроризмын шинж тэмдэг илт харагдаж байна. Хэрэв бид эдгээр төрлийн террорист үйл ажиллагааг үргэлжлүүлэхийг зөвшөөрвөл Хонконг ёроолгүй гүн рүү орно. Иймд энэ гэмт хэрэгтнүүдийг өршөөлгүйгээр дарах ёстой хэмээн хэлж байжээ.

Г.Тэмүүлэн

Эх сурвалж: Өнөөдөр сонин

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • Kimflerb: cephalexin pill
  • golden goose sneakers: Thank you a lot for giving everyone such a superb chance to read articles and blog posts from...
  • ferragamo belt: My husband and i ended up being now relieved that Jordan managed to round up his studies by way of...
  • off white hoodie: My spouse and i felt now satisfied that Edward could complete his preliminary research through the...
  • birkin bag: I happen to be writing to let you be aware of of the helpful encounter my friend’s child undergone...