|

Эрдэмтэд Африкийн арслангуудыг тоолжээ

1-arslan

Африкийн онгон байгаль дахь арслангийн тоо толгой 22509 болж цөөрчээ. Ийм дүгнэлтийг Их Британийн Оксфордын их сургуулийн онгон байгалийг хамгаалах судалгааны газрын эрдэмтэд хийсэн талаар  Йоханнесбургийн  “702 Talk Radio” радиостанц мэдээлсэн байна.

Африкт зэрлэг арслангууд амьдрах орчныхоо 95 хувиас үгүй болсон гэж эрдэмтдийн судалгаанд дурджээ. Судлаачдын тоолсноор, Малави улсад онгон байгальд ердөө тав, Анголд 25, Руандад 22, Нигерид 30 арслан үлдсэн байна. Хамгийн олон буюу 8176 арслан Танзанид зэрлэг байгальд байгаа бол ӨАБНУ-д 2070, Кенид 1825, Замбид 1095, Мозамбикт 1295, Зимбабвед 1709 арслан онгон байгальд үлджээ.

Одоогоор арслангуудын нутаглаж байгаа газар нутгийн 40 хүртэлх хувь нь Африкийн улс орнуудын хамгаалалтад байдаг бүс нутгууд аж. Эдгээр амьтны дөнгөж 14 хувь нь хамгаалах ямар ч дүрэм журамгүй газруудад нутагладаг байна.

Африкийн арслангууд нь зөвхөн маш сайн хамгаалалттай газар нутагтай тохиолдолд онгон байгальдаа хадгалагдан үлдэнэ гэж эрдэмтэд дүгнэжээ. Гэвч үүний тулд Африк тивийн орнуудын зэрлэг амьтдыг хамгаалах байгууллагуудын төсвөөс хэтэрсэн санхүүжилт хэрэгтэй ажээ.

Д.Жаргал

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • golden goose sneakers: Thank you a lot for giving everyone such a superb chance to read articles and blog posts from...
  • ferragamo belt: My husband and i ended up being now relieved that Jordan managed to round up his studies by way of...
  • off white hoodie: My spouse and i felt now satisfied that Edward could complete his preliminary research through the...
  • birkin bag: I happen to be writing to let you be aware of of the helpful encounter my friend’s child undergone...
  • air max 270: I’m just commenting to let you understand what a beneficial experience my cousin’s daughter...