|

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар “Ил тод” Улаанбаатар академийг байгууллаа

_MG_1646Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Бүгд найрамдахчуудын Олон Улсын хүрээлэнгээс өнөөдөр “Ил тод Улаанбаатар” академийг байгуулснаа зарлаж, хамтран ажиллах санамж бичигт талууд гарын үсэг зурлаа.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл энэхүү арга хэмжээний үеэр хэлсэн үгэндээ, Бүгд Найрамдлахчуудын Олон улсын хүрээлэн /БНОУХ/-тэй бид 13 жилийн турш Монгол Улсад ардчиллыг хөгжүүлэхэд хамтран ажиллаж ирсэн. Энэ хугацаанд Монголын ардчилал ямар хэмжээнд хүрснийг та бүхэн харж байгаа байх. Бид та бүхний дэмжлэгтэйгээр жинхэнэ ардчилсан үзэлтэй улс болж чадсан. Харин ардчиллын хамгийн том сорилт, сайн засаглалыг бэхжүүлэхэд тулгардаг бэрхшээл бол авлига юм. Тиймээс бид нийслэлийн үйл ажиллгааг ил тод болгож, авлигыг бууруулах, авлигагүй хот болохын тулд та бүхэнтэй хамтран ажиллах болсондоо таатай байна гэдгийг онцлов.
Нийслэлийн Засаг даргын авлигатай тэмцэх санаачилгын дагуу БНОУХ нийслэлийн нутгын захиргааны байгууллагуудад авлигад өртөх эрсдлийн үнэлгээг хийж байсан бол  өнгөрсөн онд анх удаа нийслэлийн Засаг даргын Тамгын газар тус хүрээлэнтэй хамтран “Нээлттэй Улаанбаатар” авлигын эсрэг олон улсын форумыг зохион байгуулсан юм.
Эдгээр ажлуудын үр дүнд НИТХ-аар “Авлигын эсрэг нийслэлийн хөтөлбөр, стратеги төлөвлөлөө”-г баталсан.
Талууд хамтран  Ил тод Улаанбаатар академийг байгуулснаар нийтийн албан тушаалтнууд болон олон нийтэд авлигын эсрэг хууль тогтоомжийг таниулах, сургалт зохион байгуулахаас гадна нийтийн албан хаагч, иргэдийн харилцааг сайжруулахад чиглэсэн олон ажлыг санаачлан хэрэгжүүлэх юм гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • TylerVup: Игровые кресла Москва, тел.: 8 800 550 28 79 набор корпусной мебели
  • MarthaDruff: В Москве интерес к данному типу материалов становится все более отчетливым. В моду возвращается...
  • Denflerb: kamagra
  • Jasonflerb: buy kamagra
  • ManuelVat: Эвакуатор Краснодар цена, Вы можете вызвать по телефону: 8-918-432-32-32 краснодар эвакуаторы