|

Eрөнхийлөгч Х.Баттулга аварга цол хураах зарлигаа хэзээ гаргах вэ?

Jenco-naadam

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн хүчит бөхийн барилдаанд түрүүлсэн аварга Э.Оюунболдоос сэргээш илэрсэн тухай албан ёсоор зарлалаа. Тэр нь аварга Э.Оюунболд байж таарав. Түүнээс авсан дээжид Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан “Хориглосон жагсаалт 2019”-д орсон S1.1A бүлгийн Станазол, S4 бүлгийн мелдониум, S5 бүлгийн гидрохлортиазид, хлориазид хэмээх дөрвөн төрлийн бодис илэрчээ. Харин улсын өсөх идэр чимэг нэмсэн начин Д.Цэрэнтогтох Б сорьцоо шинжлүүлэх хүсэлтээ журамд заасан хугацаанд гаргасан тул Монголын допингийн эсрэг үндэсний төв хүлээн авч, БНСУ-д илгээжээ.

Үүнтэй холбоотойгоор наадмын түрүү бөх Э.Оюунболдын аварга цолыг хэзээ хураах вэ? гэсэн асуулт нийгэмд хөвөрч эхлээд байна.

Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрэмд:

9.3.5. сэргээш хэрэглэсэн нь олон улсын итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон бол тухайн бөхийн наадамд давсан давааг хүчингүй болгож, шинээр олгосон цолыг хураах, цол, чимэг авах даваанд уг бөхөд унасан бөхчүүдийг тухайн даваанд давснаар тооцож, зохих цол, чимгийг олгуулах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлэх;

9.3.6. олон улсын эрх бүхий байгууллагаас гаргасан сэргээшийн жагсаалтад орсон хориотой эм, бэлдмэл, бодис хэрэглэсэн нь итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон тохиолдолд Салбар хорооны шийдвэрээр Үндэсний их баяр наадмын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журмын дагуу хариуцлага ногдуулахаар заасан байдаг.

Харин улсын цол, цэргийн дээд цол хүртээх, одон, медалиар шагнах, хүртээсэн цол, шагнасан одон, медалийг хасах бүрэн эрх нь Ерөнхийлөгчид бий. Нэг үгээр улсын отгон аварга Э.Оюунболдоос сэргээш илэрснийг Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хорооноос нэгэнт зарласан учир Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, түүний цолыг хураах нь цаг хугацааны асуудал болж байна. Гагцхүү хэзээ?. Сануулахад Үндэсний их баяр наадамд цэц мэргэнээ сорьсон нэгэн сур харваачаас сэргээш илэрсэнтэй холбогдуулж шагналыг буцааж, нэг жил харвах эрхийг нь хасах шийдвэр гаргасан билээ.

С.Сүлд

24.tsag.mn

1 Сэтгэгдэл сэтгэгдэл “Eрөнхийлөгч Х.Баттулга аварга цол хураах зарлигаа хэзээ гаргах вэ?”

  1. live game casino malaysia

    Thanks for sharing your thoughts about lpe88 slot game download.
    Regards http://outsourceresults.com/__media__/js/netsoltrademark.php?d=win88.today%2F3win8-tembak-ikan%2F

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • golden goose sneakers: Thank you a lot for giving everyone such a superb chance to read articles and blog posts from...
  • ferragamo belt: My husband and i ended up being now relieved that Jordan managed to round up his studies by way of...
  • off white hoodie: My spouse and i felt now satisfied that Edward could complete his preliminary research through the...
  • birkin bag: I happen to be writing to let you be aware of of the helpful encounter my friend’s child undergone...
  • air max 270: I’m just commenting to let you understand what a beneficial experience my cousin’s daughter...