|

Нийслэлийн орчмын бэлчээрийн менежментийг сайжруулах ажлын хүрээнд хэрэгжүүлэх төсөл арга хэмжээг баталлаа

b033c9425af7244843bd60844a3fa0436ba852daНийслэлийн Засаг дарга “Эрх шилжүүлэх тухай” А/631 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2015 онд санхүүжүүлэх нийслэл орчмын бэлчээрийн менежментийг сайжруулах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний жагсаалтыг баталлаа.

Батлагдсан төсөл арга хэмжээг холбогдох хууль, журамд нийцүүлэн нийслэлийн худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллагын төлөөллийг оролцуулан зохион байгуулахыг нийслэлийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газарт даалгав.

Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг нийслэлийн ЗДТГ – ын Санхүү, төрийн сангийн хэлтэст, барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний ажилд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт, техник тоног төхөөрөмж худалдан авах ажилд хяналт тавьж ажиллахыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн газарт, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг Өмчийн харилцааны газарт тус тус үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ – ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

НИЙСЛЭЛ ХОТ ОРЧМЫН БЭЛЧЭЭРИЙН МЕНЕЖМЕНИЙГ САЙЖРУУЛАХ, ХӨДӨӨ АЖ АХУЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨСӨЛ АРГА ХЭМЖЭЭНИЙ ЖАГСААЛТ
                                                                                                                                    /төгрөгөөр/
Төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадал, байршил Хугацаа 2015онд санхүүжих
I 90 үнээний зогсоол бүхий иж бүрэн цогцолбор фермерийн аж ахуй байгуулах
I.1 Фермийн барилга 2015 771,044,828
I.2 Сургалтын төвийн барилга 2015 179,982,759
I.3 Техник, тоног төхөөрөмжийн гараж, засвар үйлчилгээний төв 2015 220,000,000
I.4 Материал болон  үр, бордооны агуулах 2015 19,913,792
I.5 Тэжээлийн саравч 2015 50,258,621
Дүн 1,241,200,000
II Дэд бүтцийн ажлууд
II.1 Худаг /2 ш / 2015 64,956,897
II.2 Цахилгаан хангамж 2015 60,025,862
II.3 Дулаан, ус хангамж 2015 40,017,241
II.4 Зам харгуй, фермийн дотоод тохижилт 2015 55,000,000
II.5 Тэжээлийн талбай хаших хайсны зардал 2015 100.000.000
Дүн 320,000,000
III Хадлан, тэжээл техник тоног төхөөрөмж
III.1 Трактор 110 м.х /110 морины хүчтэй/ 2ш 2015 464,000,000
III.2 Урдуур буулгагч /1800 мм –ийн шанагатай/ 1ш 2015 25,399,360
III.3 Прессний машин /13 ширхэг хутга бүхий механизмтай/ 1ш 2015 69,300,720
III.4 Пресселсэн өвс ороон боогч / 750 маркийн полиэтилен уутанд таарах / 1ш 2015 62,500,800
III.5 Хадуур / Дамаран хадуурын ангитай, авах өргөн 3м/ 1ш 2015 20,300,000
III.6 Тармуур / Авцын өргөн 3,8 м/ 1ш 2015 14,100,960
III.7 Өвс эргүүлэгч сэврээгч / Авцын өргөн 5,2 м/ 1ш 2015 16,800,000
III.8 Өвс ачих, буулгах сэрээ / 3 цэгт хүлээн авагчтай
гидро механизмтай/ 1ш
2015 5,800,000
III.9 Үрлэгч / Хаван үрлэх механизмтай, ажлын өргөн 3 м/ 1ш 2015 35,600,400
III.10 Эрдэс бордоо цацагч машин, 2 холбогч / Ажлын өргөн 10-18 м/ 1ш 2015 9,256,800
III.11 Өтөг бууц цацагч, шингэн өтөг цацагч, холигч / 6,5 тонны багтаамжтай/ 1ш 2015 92,800,000
III.12 Хөргөлтийн систем бүхий иж бүрэн автомат саалтуурын төхөөрөмж / автомат саалтуур, сүү хөргөх танк/ 1ш 2015 58,000,000
III.13 Өтөг бууц хадгалах сав 1ш 2015 46,400,000
Дүн 919,759,360
IV Бага оврын газар тариалангийн техник, тоног төхөөрөмж 2015
IV.1 Анжис/ 2 хошуутай, авцын өргөн нь 90-150 см  / 1ш 2015 22,040,000
IV.2 Роторт сийрүүлэгч / Авцын өргөн нь 2 м / 1ш 2015 20,648,000
IV.3 Төмс үрлэгч / 2 мөрөөр үрэлдэг / 1ш 2015 25,114,000
IV.4 Хүнсний ногооны хураагч 1ш 2015 18,119,2000
IV.5 Хүнсний ногоо үрлэгч 1ш 2015 16,072,960
IV.7 Төмс хураагч 1ш 2015 22,722,000
IV.8 Тусгай зориулалтын авто машин 1ш 2015 84,364,480
IV.9 Трактор / 35 морины хүчтэй/ 1ш 2015 64,960,000
IV.10 Мотоблок 2ш 2015 23,200,000
IV.11 Ачааны автомашин /5тн/ 1ш 2015 34,800,000
Дүн 332,040,640
НИЙТ ДҮН 2,813,000,000

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • moncler jackets: I would like to express some thanks to this writer for bailing me out of this scenario. As a result...
  • Dexter: Hi there just wanted to give you a quick heads up and let you know a few of the images aren’t loading...
  • supreme new york: I must get across my respect for your kind-heartedness in support of individuals that should have...
  • Tractor Workshop Manuals: I precisely wished to thank you very much yet again. I do not know what I could possibly...
  • John Deere Diagnostic and Test Manuals: An impressive share, I simply given this onto a colleague who had been doing...