|

Улиастай – Гачуурт чиглэлийн замыг ирэх сарын 5-ны өдөр хүртэл хаалаа

p19r98sj7n1ghb1o4618ufp4uan31Улиастай – Гачуурт чиглэлийн 11 км авто замын засвар шинэчлэлтийн ажлын хүрээнд суурь хучилт хийх,  хоёр гүүрийн засварын ажлыг гүйцэтгэхийн тулд замыг хэсэгчлэн хаах болсныг мэдэгдье. Тодруулбал, “Их хайрхан” амралтын газраас “Монгол шилтгээн” хүртэлх нэг км хуучин авто замыг энэ сарын 30-ны 23 цагаас ирэх сарын 05-ны 06 цаг хүртэл зургаан хоног хаана. Түр зам гаргах боломжгүй учир иргэд нэг км явган алхаж “Их хайрхан” амралтын газрын үүднээс нийтийн тээврийн автобусаар хот руу зорчино. Мөн “Монгол шилтгээн” – ээс Гачууртын эцсийн буудал хооронд нийтийн тээврийн автобус богино эргэлт хийж  үйлчлэх юм. Улиастай – Гачууртын 11 км авто замыг гэрээ ёсоор наймдугаар сарын 30-нд хүлээлгэн өгөх бөгөөд одоогоор ажлын явц 44 хувьтай байна гэж Нийслэлийн Авто замын газраас мэдээллээ.

Сэтгэгдэлүүдийг хаах

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • fertilizer application rates: Gardening is a great strategy to escape the stress involving day to day life by working...
  • fertilizer for cactus: Gardening is a great solution to escape the stress of lifestyle by working along with your...
  • mendocino california honeymoon: Gardening is a great strategy to escape the stress connected with daily life by...
  • fertilizer for grass: Gardening is a great strategy to escape the stress connected with day to day life by working...
  • fertilizer blender: Gardening is a great method to escape the stress connected with day to day life by working having...