|

Хөшөөт багийн иргэд тайван жагсаал хийж байна

1-huduu

Ховд аймгийн Цэцэг сумын Хөшөөт багийн иргэд эрүүл мэндийн нөхөн олговорт 10,0 сая төгрөг олгохыг “Мо-Эн-Ко” ХХК-аас шаардаж тайван жагсаал хийж байна.

Тус ХХК  нь ашигт малтмалын хайгуул, ашиглалтын чиглэлээр Ховд аймгийн Цэцэг сум дахь  Хөшөөтийн нүүрсний уурхайд үйл ажиллагаа явуулж буй.

Орон нутгийн засаг захиргааны байгууллагатай хийсэн хамтын ажиллагааны гэрээний дагуу Хөшөөт багийн айл өрх, иргэдийг эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангах зорилгоор шинэ багийн төв байгуулж, улмаар нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөсөн. Одоогоор  тус багийн зарим иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан байна.

“Мо-Эн-Ко” ХХК-аас айл өрхүүдэд эрүүл мэндийн нөхөн олговор болгож тус бүр 4,0 сая төгрөгийг  дөрвөн жилийн хугацаанд, жил тутам 1,0 сая олгохоор тооцжээ. Гэвч уурхайн тэсэлгээний дуу чимээ, тоосжилттой орчинд 10 гаруй жил амьдарч  эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх нь зөрчигдсөн тус багийн иргэд 4,0 сая биш 10,0 сая төгрөг олгохыг шаардаж, тус ХХК-ийн Хөшөөтийн уурхайн байрны үүдэндтайван жагсаал хийж байна гэж албаны эх сурвалж мэдээллээ.

Наймдугаар сарын 28-ны өдөр эхэлсэн иргэдийн тайван жагсаал “Мо-Эн-Ко” ХХК-аас албан ёсны хариу ирүүлэх буюу энэ сарын 6-ны өдөр  хүртэл үргэлжлэх аж.

Н.Лхагва

Сэтгэгдэлүүдийг хаах

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • Sanford: Hello, after reading this amazing post i am too delighted to share my knowledge here with colleagues. Also...
  • Florian: This post offers clear idea in support of the new people of blogging, that truly how to do blogging and...
  • fertilizer control order ppt: Gardening is a great approach to escape the stress involving lifestyle by working...
  • fertilizer calculation pdf: Gardening is a great method to escape the stress connected with daily life by working...
  • fertilizer analysis: Gardening is a great solution to escape the stress connected with way of life by working...