|

Орхон голын эх ундаргыг сэргээж, тахилгат булгуудтай болгоно

orhon gol

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар Архангай аймгийн Цэнхэр суманд үйл ажиллагаа явуулж байсан 11 аж ахуйн нэгжийн, 13 тусгай зөвшөөрлийг цуцалсан билээ.

Орхон голыг хамгаалах хөдөлгөөнөөс алтны компаниудын байгаль, экологид учруулсан хор хохирол, хүн, малын эрүүл мэндэд үүссэн өвчин эмгэг, малчдын малын бэлчээрийн хомсдол, ундны ус, голын ай сав, гол, горхиудыг устгаж үгүй болгосон, биологийн олон төрөл зүйл болох зарим загасны төрөл устаж үгүй болсонд онцгой анхаарч хамтран ажиллахыг санал болголоо.

Түүнчлэн Улсын харцага М.Бадарч, Аймгийн арслан Д.Ням-Очир нарын нэрэмжит ширгэсэн Булаг сэргээх зан үйл 2019 оны 9 дүгээр сарын 22-нд Архангай аймгийн Цэнхэр суманд болох аж. Орхон голыг дэмжигч нийт гишүүдээ энэхүү сайн үйлсийн аян, модны суулгац тарих зэрэг үйл ажиллагааг дэмжиж оролцохыг уриаллаа.

Нөхөн сэргээлт, нийгмийн хариуцлагын биелэлтийн хэрэгжилтийн хүрээнд тус хөдөлгөөнөөс дараах хөтөлбөрүүдийг санаачилжээ.

  • “Орхон 5,000” мод үржүүлгийн сургалт, суулгац тарих санаачилга;
  • Алтны компаниудын хордуулж устгасан Орхон голын эхийн 20 гаран булаг, горхийг сэргээх санаачилга;
  • Нутгийн иргэдэд эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ хийх арга хэмжээ;
  • Орхоны хөндийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэх “Орхон брэнд” хөтөлбөр;
  • Тогтвортой хөгжлийн зорилтууд, ногоон хөгжлийн бодлого сургалт;
  • E төсөл, жижиг дунд үйлдвэрлэлийн төсөл бичих сургалт.

Эх сурвалж: Орхон голыг хамгаалах хөдөлгөөн НҮТББ Архангай салбар зөвлөл, Орхон голыг хамгаалах хөдөлгөөний УЗ, Тэргүүн Д.Хишигдэлгэр 

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • curry 4: I would like to express my respect for your kind-heartedness supporting persons who should have assistance...
  • anal porn: hacklink buy anal porn sex animal porn child https://www.uzmantakipci.com/i nstagram-takipci-satin-al.html
  • Kimflerb: cephalexin pill
  • golden goose sneakers: Thank you a lot for giving everyone such a superb chance to read articles and blog posts from...
  • ferragamo belt: My husband and i ended up being now relieved that Jordan managed to round up his studies by way of...