|

Гаалийн байцаагчид 28 сая төгрөгийн татвар төлөх бараанаас 4 саяын хахууль авчээ

666

С.САРУУЛ

АТГ-аас Замын-Үүд дэхь гаалийн байцаагчдын хахууль авч буй бичлэгийг дэлгэлээ. Гаалийн 34 байцаагч улсад 28 сая төгрөгийн татвар төлөх ёстой байсан 90 тонн ачааг хилээр шалгалтгүй нэвтрүүлэхдээ 4.5 сая төгрөгийн хахууль авчээ.

Гаалийн байцаагчидтай холбоотой хахуулийн бичлэг 2015-2016 онд үйлдэгдэж  2018 оны нэгдүгээр сард шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн байдаг. 34 гаалийн байцаагч холбогдсон хэрэгт 2-6 жилийн ял оноосон.

Замын-Үүд дэх гаалийн байцаагчид БНХАУ-аас импортоор оруулж буй 90 тонн олон нэр төрлийн бараа гаальд худал мэдүүлсний улмаас авсан хахуулиа ор, агааржуулагчийн хоолой, паарны ард нуусан байсныг бичлэгээр дэлгэлээ.

АТГ-ын эрхэлсэн комиссар Т.Баярхүү “Жишээ болгож нэг удаагийн үйлдлийг харууллаа. Иргэд, олон нийтийн хувьд энэ мэт хууль бус үйлдлийг нэг удаагийн хоёр удаагийн зүйл гэх мэтээр аргацааж болохгүй. Үүнийг таслан зогсооход олон нийтийн оролцоо хэрэгтэй. Хууль бус зүйл шаардаж байгаа бол АТГ-т мэдээлж хамтран ажиллаж байхыг хүсч байна. Өнгөц дүгнэхэд бага дүнтэй мөнгө харагдаж байна. Өнөөдөр бид хорт хавдар гэх мэт хүнд өвчин, түүнээс гадна олон төрлийн халдварт өвчин газар авч, өсвөр үе, хүүхэд залуус хар тамхины асуудалд ихээр холбогдож байгаагийн нэг шалтгаан бол энэ мөн. 28 сая төгрөгийн татвар төлөгдөөгүй, 4,5 сая төгрөг хахуульд авсан гэдэг бол ил нүдэнд харагдаж байгаа хор уршиг. Үүний цаана хэдэн хүний амь нас, эрүүл мэндийн асуудал яригдаж байгаа гээд үзвэл жижиг мэт боловч энэ хэргийн нийгэмд учруулж буй шууд бус хор уршгийг тооцох аргагүй юм. Мөн энэ хэрээрээ шударга ёс алдагддаг. Адилхан бизнес хийж байгаа 2 хүний нэг нь хахууль өгөх замаар татвараас зайлсхийж, хэдхэн цагийн дотор хил нэвтэрч, хямд үнээр бараагаа зардаг. Гэтэл шударгаар хөдөлмөрлөж байгаа нь өндөр татвар төлж, олон өдөр хил дээр хүлээдэг. Татвар өндөр төлсөн учраас бараагаа өндөр үнээр зарах болдог. Өндөр үнэтэй гээд борлуулалтгүй болдог. Энэ нь шударгаар бизнес, худалдаа наймаа хийж буй хүмүүсийг эрсдэлд оруулдаг.

Энэ нь нэг байгууллагыг тэр чигээрээ муу ажиллаж байна гэж хэлж байгаа биш, энэ мэт хувийн эрх ашгаа дээгүүр тавьсан шударга бус этгээдүүдийн гэмт үйлдлийн улмаас ихээхэн хэмжээний хохирол учирч байгаа гэдгийг олон нийтэд анхааруулж, үүнээс урьдчилан сэргийлж, илрүүлж, таслан зогсооход хүн бүрийн оролцоо чухал юм шүү гэдгийг хэлэхийг хүсч байна. Төрийн бүх шатны байгууллагуудын хувьд ч энэ мэт авлигын гэмт хэрэг гарахад нөлөөлж байгаа шалтгаан, нөхцөлийг арилгах чиглэлээр бодитой, үр дүнтэй ажил, арга хэмжээ зохион байгуулах хэрэгтэй” гэлээ

Эх сурвалж: www.polit.mn

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • anal porn: hacklink buy anal porn sex animal porn child https://www.uzmantakipci.com/i nstagram-takipci-satin-al.html
  • Kimflerb: cephalexin pill
  • golden goose sneakers: Thank you a lot for giving everyone such a superb chance to read articles and blog posts from...
  • ferragamo belt: My husband and i ended up being now relieved that Jordan managed to round up his studies by way of...
  • off white hoodie: My spouse and i felt now satisfied that Edward could complete his preliminary research through the...