|

Дубайн гэрээг цуцлах санал, ‘Оюутолгой’-н 51 хувийг төр эзэмших төсөл

UIH geree

УИХ-ын Ээлжит бус чуулганыг есдүгээр сарын 30-ныг хүртэл сунгасан. Анхнаасаа ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр захирамжилсан асуудлын дараалалд Оюутолгойн гэрээний хэрэгжилтийг шалгах ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэх асуудал багтсан байв. Гэвч УИХ долдугаар сарын 17-ноос есдүгээр сарын 06 хүртэл Үндсэн хуулийн асуудлаас өөр юу ч хэлэлцээгүй. Өнгөрсөн баасан гаригт Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж Ард нийтийн санал асуулга явуулах болсноор ээлжит бус чуулган дараагийн асуудлаа хэлэлцэх эрхзүйн боломжтой болов. Тэр нь  “Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий” УИХ-ын Ажлын хэсгийн ажлын тайлан, үүнтэй холбогдуулан Улсын Их Хурлаас гаргах шийдвэрийн төсөл юм.

Эх сурвалжийн хэлж байгаагаар Ажлын хэсгийн дүгнэлтэд Дубайн гэрээ буюу “Далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөө”-г Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд нийцүүлэн УИХ батлах санал хүргүүлжээ. Боловсон илэрхийлсэн болохоос, үндсэндээ Дубайд баталсан Дубайн гэрээг Улаанбаатарт, чуулганы танхимд оруулж ирж ахин батлах саналаа ажлын хэсгээс санал болгосон байна.

Үүнтэй зэрэгцээд УИХ-ын  нэр бүхий гишүүд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд стратегийн ач холбогдол бүхий ордын 51 хувь заавал төрийн мэдэлд байна гэсэн утга бүхий заалт оруулах санал гаргаж, өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хорооноос дэмжжээ. Уг саналыг УИХ-ын даргаас өгсөн чиглэлийн дагуу МАН-ын бүлгээс УИХ-ын таван гишүүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулж, хоёр өдөр хуралдан байр сууриа нэгтгээд, саналын томьёоллын хувилбарыг боловсруулсан гэнэ.

Тодруулбал, Үндсэн хуулийн 6.2 дахь хэсэгт “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэж нэмэхээр саналын томьёоллыг боловсруулжээ.

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт “үр өгөөж” гэдэгт татвар хураамж, төлбөр, ногдол ашиг бүгд орно, “дийлэнх” гэдгийг 50+1 хувь гэдэг байдлаар томьёолсон гэдгийг мөн онцолсон. Хуралдаанд оролцсон гишүүд уг саналыг 100 хувь дэмжлээ.

Одоо уг заалтыг УИХ-ын гишүүдийн 57-гоос дээш нь дэмжвэл  Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт болж цааш явна. Одоогийн Ашигт малтмалын тухай хуульд стратегийн ач холбогдол бүхий ордын 34 хүртэлх хувийг төр эзэмшиж байгаа. Хэрвээ энэ заалт УИХ-аас дэмжигдэж, Үндсэн хуулийн өөрчлөлтийг ард түмний санал асуулгаар дэмжвэл Оюутолгойн гэрээ задарч, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт мөрдөгдөж эхлэх өдрөөс Монголын тал Оюутолгойн ордынхоо 51 хувийг эзэмших болж байна. Энэ заалтаар ганц Оюутолгойн орд бус, стратегийн ордын жагсаалтаас маргаантайгаар хасагдсан гэх Цагаан суврага, Бороо гоулдын ордын 51 хувийг төр эзэмших ёстой гэдгийг төсөл санаачлагч гишүүд илэрхийлж байгаа юм байна.

Уг заалтын төсөл, стратегийн ордын 51 хувийг төр эзэмших төслийн дэмжигдсэн мэдээ нь гадаадын хөрөнгө оруулагчдад ямар дохио өгөх, удахгүй болох УИХ-ын сонгуульд сөргөөр  нөлөөлж болзошгүйг сануулсан, болгоомжилсон гишүүд ч МАН-ын бүлэг дотор нэлээд байгаа бололтой.

Э.Мөнхцэцэг

Эх сурвалж: itoim.mn

 

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • golden goose sneakers: Thank you a lot for giving everyone such a superb chance to read articles and blog posts from...
  • ferragamo belt: My husband and i ended up being now relieved that Jordan managed to round up his studies by way of...
  • off white hoodie: My spouse and i felt now satisfied that Edward could complete his preliminary research through the...
  • birkin bag: I happen to be writing to let you be aware of of the helpful encounter my friend’s child undergone...
  • air max 270: I’m just commenting to let you understand what a beneficial experience my cousin’s daughter...