|

Хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

1-d

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрөөр аймгийн ИТХ-ын дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын дарга С.Түмэнбаяр хэлмэгдэгсдийн үр хүүхдүүд, ач зээ нарын төлөөлөл болсон 23 хүнийг хүлээн авч уулзлаа.

Есдүгээр сарын 10-нд уламжлал ёсоор хэлмэгдэгсдийн хойчийн буянд зориулж ном хуруулах ажлыг аймгийн Дэчинчойнхорлин хийдтэй хамтран зохион байгуулсан.

Улс орны хойч ирээдүй болсон хүүхэд залуучуудад улс төрийн хэлмэгдүүлэлт, түүний хор уршиг, улс орны тусгаар тогтнолын үндэс, үнэ цэнийг ойлгуулах зорилгоор ерөнхий боловсролын ахлах ангийн нийт 80 гаруй сурагчдад аймгийн ЕБ-ын нэгдүгээр сургуулийн Түүх нийгмийн ухааны багш Н.Ганбаяр лекц уншсаны дараа сурагчдын санал, асуултад салбар комиссын дарга С.Түмэнбаяр хариулт өгч харилцан ярилцсан юм.

Энэ оны эхний есдүгээр сарын байдлаар аймгийн салбар комиссоос Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн дагуу нийт 30 гаруй иргэнд амаар болон утсаар зөвлөгөө өгсөнөөс гадна тус аймгаас нөхөн олговор авах хоёр иргэний шүүхийн шийдвэр гарч, долоон иргэний нэр “Зууны мэдээ” сонинд зарлагдаж шүүхийн шатандаа явж байна.

Хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн дагуу нөхөн олговор нь иргэдийн насны дарааллын дагуу өндөр настайгаас эхлэн олгож эхлээд буй.

1-f

Х.Лантуу: Биднийг хүлээн авч хүндэтгэл үзүүлж байгаад  баярлаж байна

Би Дорноговь аймгийн Хатанбулаг сумын харьяат 83 настай Хадын Лантуу гэдэг хүн байна. Миний аав Ц.Хадыг Задгайтын хийдэд шавилж байхад нь аваад явчихсан гэдэг.

Би тэр үед өлгийтэй байсан юм гэнэ лээ. Ам бүл хоёулаа байсан. Өрхийн толгойлогч бурхан болсон. Хэлмэгдсэн хүмүүсиййн  үр хойчийг хүлээн авч хүндэтгэл үзүүлж байгаад  баярлаж байна. Нөхөн олговор болгож сая төгрөг авч байсан гэв.

 

Х.Эрдэнэбулган

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • curry 4: I would like to express my respect for your kind-heartedness supporting persons who should have assistance...
  • anal porn: hacklink buy anal porn sex animal porn child https://www.uzmantakipci.com/i nstagram-takipci-satin-al.html
  • Kimflerb: cephalexin pill
  • golden goose sneakers: Thank you a lot for giving everyone such a superb chance to read articles and blog posts from...
  • ferragamo belt: My husband and i ended up being now relieved that Jordan managed to round up his studies by way of...