|

“АЙН ЖАЛУДЫН ЦАВЧИЛДААН” тэргүүт түүхэн туужис “интерном”-д бестселлер болж эхэллээ!

11880686_1485005795152471_3895443037732324957_nНомын худалдааны хамгийн том дэлгүүр “Интерном”-д хар мянган ном цуглардаг. Долоо хоногт гучаас дөчин ном шинээр хэвлэгдээд уг дэлгүүрт тавигддаг гэж байгаа. Эдгээр “хар мянган” номнуудаас шилдэг борлуулалтаараа тэргүүлж БЕСТСЕЛЛЕР болно гэдэг бол тун ховор тохиолдол юм. Уншигчдын оюуны хэрэгцээг үнэнхүү хангасан чансаа өндөр ном л бестселлер болдог юм байна. “Айн Жалудын цавчилдаан” тэргүүт түүхэн туужис маань саяхан шинээр хэвлэгдэн гаруутаа л “Интерном”-д шилдэг борлуулалтаараа тэргүүлж БЕСТСЕЛЛЕР болоод эхэллээ. Тэгэхдээ бүр хэн хүний шүүрч авдаг адал явдлын салбарт бус ховорхон уншигддаг уран зохиолын салбарт… Энэхүү номонд миний гурван тууж багтсан юм. Нэг дэх нь 2012 онд “Төрт ёс-хаадын сан”-гаас зарласан монгол хаадын тухай түүхэн зохиолын уралдаанд дэд байрын шагнал хүртэж байсан “Орлой мэргэн Цагаан”, хоёр дахь нь 2013 онд тус сангаас зарласан монгол хатдын тухай түүхэн зохиолын уралдаанд шилдэг зохиолоор шалгарсан “Зүүн гарын мөхөл”, гурав дахь нь 2014 онд “Төрт ёс-Хаадын сан”-гаас зарласан монгол жанжидын тухай түүхэн зохиолын уралдаанд тэргүүн байрын шагнал хүртсэн “Айн Жалудын цавчилдаан” тууж юм. Эд бүгдээс “Айн Жалудын цавчилдаан” тууж маань утга зохиолын хүрээнийхний анхааралд өртөж, уг зохиолд зориулж Соёлын гавъяат зүтгэлтэн До.Цэнджав, Түүхийн ухааны доктор Д.Мөнх-Очир, Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, эрдэмтэн зохиолч Х.Ислам, яруу найрагч Б.Галсансүх, “Бадарчин” Ц.Батбаатар, Сири улсын иргэн, Ислам судлаач Yaser Alrashid, нэрт нийтлэлч Б.Номинчимэд нарын 13 хүн шүүмж, сэтгэгдэл бичсэнийг хамтад нь хэвлүүллээ. Хамгийн сүүлд гэхэд л манай утга зохиолын салбарын авъяаслаг эмэгтэй Даржаагийн Цэрэннадмид уг туужийг уншаад “…Айн Жалудын цавчилдаан туужийг уншив. Маш сайн бичжээ. Алсын тэртээ зуунаас эзэнгүй морь эмээлээ гэдсэндээ аван давхиж ирэх шиг,Мисир болд сэлмийн ир хавирах чимээ чихэн дээр хангинах шиг,эзлэх гэж яваад ирээгүй Монголын минь аль сортоот эрсээ харамлан гашуудах шиг ч болов. Ер нь сайн бичжээ” хэмээн фейсбүүк хуудсандаа урам хайрласан байлаа. Мөн аливаа номыг шимтэн уншиж дүн шинжилгээ хийдэг Ариука Цэрэн-Очир хэмээх эрхэм уг номыг уншаад ийм нэгэн сэтгэгдэл постон дээрээ тавьжээ. •
“Айн Жалудын цавчилдаан” тэргүүт түүхэн туужис. Арабчуудын ариун газар Аль-Кудасын ойролцоох Назарет хотын баруун өмнөд хэсэгт орших Айн Жалуд хэмээх газар Миссирийн султан Күтүзийн арми Хүлэг хааны итгэлт жанжин Хитбухагаар удирдуулсан Монголын их армитай халз цавчилдав. Тун сонирхолтой, сэтгэл хөдөлгөсөн тус түүхэн тууж уралдаанд тэргүүн байр эзэлсэн нь нүдээ олж, уншигч олны зүрхэнд ончтой тусчээ. Хитбуха жанжиныг дагалдан адал явдалтай тулгарч түүнийг эрэлхэгээр тулалдан амь тавихад арай л нулимс унагалгүй гуниглан, нусаа шорхийтэл татчихаад хүмүүний атаа хорсол, урвалт шарвалт, эрх мэдэлд улайрсан тэмцэл хэдэн жаран, хэдэн зуун, мянган жил өнгөрсөн ч огт өөрчлөгдөхгүй байгааг ажиглан гайхан шогширов. “Наран булаг оргилж, нарийн өвс халиурсан Айн Жалуд хэдийгээр хүн, малын цусанд будагдсан ч эндхийн дундад далайн бүлээн салхи эмгэнэл, харуусалтай хирнээ омог бардам төгссөн тал нутгийн нэгэн баатар эрийн Шигэлбэр гэзгийг сүүлчийн удаа хийсгэх хувьтай байжээ.”
Амь тавьж буй ламтаны харцнаас
(Харийн махчин бүргэдүүд довтлон ирж орон гэрийг минь нураасан ч
Хайр минь улам дүрэлзэн бид гартаа зэвсэг барина
Хагацахын өмнө дайсны илд толгой дээр гялбасан ч
Хайрт минь битгий уйл, Арабад дахиад өнө мөнхийн үүр цайна…) түүний зөгнөлийг олж уншин Арабчуудын мянган жилийн хараал өдийг хүртэл дуусаагүй байгааг санан ахин нэг гуниглав…” хэмээжээ.

Энэ мэтээр хэд хэдэн хүн постон дээрээ “Айн Жалудын цавчилдаан” туужийн тухай сэтгэгдэлээ бичсэн байх бөгөөд жишээ нь түүхийн ухааны доктор Ж.Өлзийсайхан, академич Туваансүрэн, зураач С.Төгс-Оюун, Монголын Их Хөгжлийн Холбооны тэргүүн Ц.Баярхүү, тулааны урлагийн багш Т.Нямсүрэн нарыг дурдаж болно. Мөн саяхан Соёлын гавъяат зүтгэлтэн, зохиолч Д.Жамъян нэгэн шинэ номынхоо нээлтэн дээр номын садангууддаа хандаж “Бидний дундаас дэлхийн сонгодог зохиол лугаа нэгэн тууж мэндэллээ. Тэр бол “Айн Жалудын цавчилдаан”. Үүнийг хэн бичсэн гээч. Нөгөө хэн ч мэдэхгүй, хэний ч танихгүй, хэний ч санаанд орохооргүй Ойдов маань ийм тууж биччихлээ шүү дээ” гэж онцолж байсан юм. Хүмүүс баргийн номон дээр дуугараад байдаггүй. Харин “Айн Жалудын цавчилдаан” тууж маань БЕСТСЕЛЛЕР болохын сацуу маш олон сэтгэгдэл цуглуулж, олны анхаарлын төвд орж ирээд байна.

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • Threema Messenger: very handful of web-sites that transpire to become detailed below, from our point of view are...
  • smart business: It is in reality a great and useful piece of information. I am glad that you simply shared this...
  • Innovation: one of our visitors just lately proposed the following website
  • art photography abstract: I am now not sure where you’re getting your information, however good topic. I needs...
  • Secure Messenger: Sites of interest we’ve a link to