|

Эрх мэдэл, мөнгөнд бөхийсөн Монголын бокс

boxing

ОХУ-ын Екатеринбург хотод болж буй сонирхогчдын боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн манай тамирчдын хувьд хүндхэн сорилт болж байна. Үндэсний шигшээ багийн долоон тамирчин өрсөлдсөнөөс ганц Э.Цэндбаатар л шөвгийн наймд үлдлээ. Найдлага тавьж байсан шилдэг тамирчид болох Х.Энхмандах /52 кг/, Б.Чинзориг нар шударга бус шүүлтийн золиос болов.

1/16 шигшээд Х.Энхмандах Казахстаны Сакен Бибоссинов гурван үе илүүрхсэн ч ялалт 2:3-аар нөгөө тал руу явчихсан. Энэ тулааны талаар казахын спорт сонирхогчид ямар бодолтой байсан талаар бид тухайн үед нь мэдээлсэн.

Тэгвэл өчигдөр 63 кг-ын жинд өрсөлдсөн ОУХМ Б.Чинзориг Энэтхэгийн тамирчинтай тоглоод мөн л шүүлтийн золиос болов.

Монголын спорт сонирхогчдын хандлагыг ажиглахад заавал илт илүү тоглож байж л хожил авах ёстой юм шиг ойлгодог байдал ажиглагдах юм. Гэхдээ энэ буруу бөгөөд олимпийн төрлийн спортыг маш нарийн, шударга шүүх ёстой байдаг. Боксын спортын хувьд энэ шалгуурыг хангаж чадалгүй олимпийн хөтөлбөрөөс хасагдахдаа тулж байсан үе бий.

ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөл энэ оны тавдугаар сарын 22-ны хуралдаанаараа энэ асуудлыг авч хэлэлцээд тамирчид дасгалжуулагчдын хөдөлмөрийг хүндэтгэсний үндсэн дээр л боксыг олимпийн хөтөлбөрт үлдээсэн юм. Гэхдээ авлига, хээл хахуулийн уурхай болсон AIBA буюу Олон улсын сонирхогчдын боксын холбоог гишүүнчлэлээсээ хассан. Ингэлээ гээд байдал сайжраагүй нь энэ дэлхийн аварга дээр харагдаж байна.

Б.Чинзоригийг Энэтхэгийн тамирчинтай тулалдаж дууссаны дараа дасгалжуулагч Д.Батсүрэн “Сайн ажиллалаа. Харин манайд өгөх болов уу, яах бол…” хэмээн хэлж байгаа нь бичлэг дээр сонсогдож байна. Мөн шүүлт эсрэг талд гарч, шүүгч энэтхэг тамирчны гарыг өргөсний дараа “Энэнээс илүү яах юм” хэмээн харамсч байгаа нь ч сонсогдоно. Тамирчин, дасгалжуулагчийн хөдөлмөр давхар хохирч байгааг харах үнэхээр харамсалтай байлаа.

ОУБХ-нд нэг үед дарга, удирдлагын нутгийн боксчид дэмжлэг авдаг бичигдээгүй хууль үйлчилж байлаа. Сүүлдээ энэ нь мөнгөтэй холбогдож, мөнгө өгсөн улсын зүтгэлтэн дарга болдог, тамирчдынхаа амжилтыг өөд нь татдаг болсон. Холбоонд улс бүр тодорхой хэмжээний хандив өгдөг. Хэн их мөнгө өгсөн улсын тамирчид давуу эрхтэй болдог хууль үйлчилж байна. Тэмцээн зохион байгуулж байгаа улсын тамирчныг улайм цайм дэмждэг. Тамирчдынх нь гаргасан амжилтыг харахад л тухайн үед ямар улс холбоонд том байж, мөнгөөр угжсан бэ гэдгийг харж болно. Нэгэн үе ОХУ энэ эрхийг эдэлж байсан бол дараа нь Казахстан, БНХАУ, Азербайжан нар тодорсон. Дагаад тамирчдынх нь амжилт ч өссөн байдаг. Бокс олимпийн хөтөлбөрөөс хасагдахдаа тулав гэдэг асуултын хариулт дээр нэр дурдагдсан орнуудтай шууд холбоотой. Харамсалтай нь, тамирчид нь дээрээс дэмжлэгтэй байх тэр үед нь манай цөөнгүй тамирчин ялалтаа луйвардуулж золиослогдсон байдаг юм.

Бразилийг аваад үзье. Бразил улс “Рио 2016” олимпоос боксын төрөлд анхны аваргаа өлгийдсэн. Харин монголчуудын хувьд гомдолтой үлдсэн. Манай боксчин Д.Отгондалай хагас шигшээд францын боксчинд ялагдсаны дараа “Бразилийн захиалга байж мэднэ” гэсэн яриа гарсан байдаг. Бразилчууд гайгүй хөгжүүлсэн жүдо, боксын тэмцээнийг нутагтаа хүлээж авахаараа ямар ч хамаагүй аргаар нэг аваргатай болохыг хичээдэг зантай. Тиймээс хагас шигшээд үлдсэн Р.Консейсаогоо зүтгүүлж таарна, харин манай Оки түүнийг өмнө нь ялж байсан болохоор зайлсхийх зорилгоор манай хүнийг ялагдуулсан байх магадлал байгаа гэж спорт сонирхогчдоос эхлээд боксын холбооныхон хүртэл байр сууриа илэрхийлж байлаа. Францын боксчин техниктэй, сайн тамирчин байсан ч тэр тоглолтод бол манай тамирчин илүү байсан. Боксын спортын шүүлт мэргэжлийн тал руугаа өөрчлөгдөж, дайчин, шаргуу байдлыг үнэлдэг болчихсон байсан үе шүү дээ.

Үнэхээр ч манайхан дам байдлаар золиосонд явсан байх магадлал байсан юм.
Учир нь мөнөөх Робсон Консейсао хагас шигшээд дэлхийн гурван удаагийн аварга Лазаро Альварест илт дээрэлхүүлсэн хэрнээ ялалт авсан. Улмаар Францын боксчныг ялж аваргалсан байдаг.

Бразилчууд түүхэн дэх хамгийн бохир шүүлттэй (AIBA нэр бүхий найман шүүгчээ тэмцээний дундуур нутаг буцаасан) олимпоос анхны аваргаа төрүүлсэн бол анхны дэлхийн аваргаа мөн л түүхэнд хараар бичигдсэн “Баку 2011” ДАШТ-ээс төрүүлж байсан.
Тэрхүү ДАШТ бүхэлдээ луйвар булхайгаар дүүрэн болсон бөгөөд хоёр тоглолт хамгийн их шуугиан тарьсан нь хоёулаа Бразил, Украины  тамирчидтай холбоотой байв. Нэг нь 60 кг-ын жингийн шөвгийн найм буюу олимпийн эрхийн төлөөх тулаанд дээр нэр нь дурдагдсан Робсон Консейсао олимп, дэлхийн аварга Василь Ломаченког буулгаж авсан явдал.

Тоглолтын үеэр гурван ч удаа хүнд цохилтод орж, илт нүдүүлсэн хэрнээ ялалт авсан нь үзэгчдийг шооконд оруулсан. Гэхдээ азаар украины тал протест бичээд заргаа авсан юм. Робсон олимпод шударга бусаар түрүүлэхээсээ өмнө 2013 оны ДАШТ-д манай Д.Отгондалайг мөн шударга бусаар буулгаж авч байсан балагтай этгээд. Тэр тоглолтод Оки илүүрхсэн ч шүүгч нар манай тамирчинд торгууль өгч, ялагдуулж байсан юм.
Нөгөө нь, тэрхүү дэлхийн аваргын гол оддын нэг болж гялалзах ёстой байсан украин залуу Денис Беринчик аваргын төлөөх тулаанд бас нэг бразилийн золиос болсон явдал байв. Түүний эсрэг гарч ирсэн Эвертон дос Сантос есөн минутын тулалдахдаа дэвжээн дээр 20 удаа (!!!) унасан хэрнээ ялагч болж, телевиз үзэгчид хийгээд танхимд цугларагсдыг гүн шооконд оруулсан.

Украин залуу дэвжээнээс буух агшинд дасгалжуулагч нь “Протест бичнэ” гэсэн ч харамсалтай нь, AIBA-гийн дүрэмд “ДАШТ-ийн шигшээ тоглолтод зарга үүсгэж болохгүй” гэж заасны дагуу Д.Беринчик ялагдал хүлээсэн юм /Энэ заалт бол авлига хээл хахуулиа хамгаалсан хамгаалалт мөн/. Дэлхийн аварга цолыг эзэмшигч, Э.Сотолонгог эхний даваанд буулгаж авсан украин залуу нүдэндээ нулимстайгаар дэвжээг орхисон билээ. Боксын спортоор Бразилаас төрсөн анхны дэлхийн аварга Эвертон дос Сантос ийнхүү булхайгаар аварга болсон түүхтэй.

“Баку 2011” ДАШТ-д манайхны гол найдвар Н.Төгсцогт нутгийн боксчин Элвин Мамшзадед мөн л харамсалтайгаар ялагдаж байсан түүх ч бий. ОУХМ О.Батхүү 2004 оны тавдугаар сард БНХАУ-ын Гуанжоуд болсон тэмцээний олимпийн эрхийн төлөөх тулаанд Пакистаны тамирчныг гурван ч удаа тоолуулж, илт илүүрхсэн ч ялагдаж, олимпийн эрхгүй хоцорч байв.

ОУХМ Б.Түвшинбат “Катар 2015” ДАШТ-д хятад тамирчныг зодсон ч ялагдаж байлаа. Түүний ялагдлыг тамирчныхаа ялалтыг хамгаалах “хаалт” байгаагүйтэй холбож, дотоодод ширүүхэн асуудал үүсч байв. Б.Түвшинбатад Гавьяат тамирчин цол өгчихөд буруудахгүй гэж боддог. Казахстаны боксчин, олимп, дэлхийн аварга Данияр Елеуссинов түүнтэй таарахаас эмээдэг тухай ам дамжин яригддаг байлаа. Үнэндээ ч манай тамирчин түүнийг “зоддог” байсныг олон тулааны бичлэгээс харж болно. Гаргасан амжилт үзүүлсэн тулааныг нь харсан ч дэлхийн энтэй, С.Мияарагчаа жүдод ямар билээ, яг тийм тамирчин.

 2005 оны Азийн наадамд МУГТ У.Мөнх-Эрдэнэ мөнгөн медаль хүртсэн ч үнэндээ бол алтан медалийн төлөөх тулаанд БНХАУ-ын Ху Чин гэгчийг зодсон байдаг. Ийм жишээ олон бий.

Тэмцээний кодексийг харахад тэр, тэрнийг ялсан гэсэн үзүүлэлт л байдаг. Гэвч нүдээр үзээгүй хүн яг ямар тулаан болсныг мэдэхгүй. Ялагдсан тамирчин дэвжээн дээрээ ялсан байх тохиолдол бий.

Харамсалтай нь, ийм тохиолдол “Екатеринбург 2019”-д манай тамирчдыг тойрсонгүй.

Х.Батсайхан

Эх сурвалж: eagle.mn

4 Сэтгэгдэл сэтгэгдэл “Эрх мэдэл, мөнгөнд бөхийсөн Монголын бокс”

  1. I must express appreciation to the writer for rescuing me from such a circumstance. Right after scouting throughout the search engines and finding concepts which were not helpful, I was thinking my entire life was over. Being alive without the presence of approaches to the difficulties you’ve resolved as a result of your short post is a serious case, and ones that would have in a wrong way affected my entire career if I hadn’t noticed the blog. Your expertise and kindness in maneuvering all the things was priceless. I am not sure what I would’ve done if I had not come across such a subject like this. I can also at this time look forward to my future. Thanks for your time so much for your skilled and effective help. I will not think twice to suggest your web page to any person who will need guidelines about this matter.
    curry shoes [url=http://www.curry6.net]curry shoes[/url]

  2. Thanks for every one of your hard work on this blog. My niece take interest in managing research and it’s really easy to understand why. A lot of people learn all about the powerful way you provide priceless items through this blog and boost contribution from people about this topic while my princess is really being taught a lot. Enjoy the remaining portion of the new year. You are doing a remarkable job.
    cheap jordans

  3. I wish to voice my respect for your generosity supporting women who need help on this important theme. Your special dedication to getting the solution along became unbelievably insightful and have continuously empowered girls like me to arrive at their desired goals. This warm and friendly key points denotes a great deal to me and a whole lot more to my mates. Thank you; from all of us.
    louboutin outlet

  4. Thank you so much for giving everyone an exceptionally pleasant opportunity to read articles and blog posts from this blog. It is usually so kind plus jam-packed with amusement for me personally and my office friends to visit the blog particularly thrice per week to find out the fresh items you will have. And definitely, we are at all times impressed with all the terrific knowledge you serve. Some 3 points in this post are completely the best we’ve ever had.
    balenciaga

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • Vacate Cleaners: Wonderful story, reckoned we could combine a handful of unrelated information, nonetheless genuinely...
  • Appegegypeordig: jve free online casino slots
  • sneakers: Wow! This can be one particular of the most beneficial blogs We have ever arrive across on this subject....
  • Bad Credit: As a Newbie, I am continuously browsing online for articles that can benefit me. Thank you
  • Move Out Cleaners: usually posts some pretty exciting stuff like this. If youre new to this site