|

35 зорчигчтой явж байсан автобус шатжээ

ghХовд аймгийн Булган сумын Алаг толгой багийн Гүн зуух гэдэг газар 35 зорчигчтой автобус өчигдөр /2019.10.14/  шатжээ. Тодруулбал, 19.30 цагийн үед Ярант  олон улсын боомтоос тус аймгийн Булган сумын чиглэлд явж байсан “Байшинт Ямаан-Ус” ХХК-ийн жолооч  Б-ын жолоодож явсан 35 зорчигчтой том оврын автобус шатсан байна. Гал гарсан даруйд зорчигчдыг шуурхай буулгасан тул хүний амь эрсдээгүй, түлэгдэж бэртэлгүй автобуснаас бууж амжжээ.

Дуудлагын дагуу Ховд аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 35  зорчигчийг том оврын автобусаар Булган суманд хүргэсэн байна. Галын шалтгаан нөхцөлийг тодруулахаар холбогдох албаныхан ажиллаж байгаа бөгөөд урьдчилсан байдлаар галын шалтгаан нь техникийн бүрэн бус байдлаас болсон байж болзошгүй аж.

Сэтгэгдэлүүдийг хаах

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • Foster: Hello! Someone in my Myspace group shared this site with us so I came to check it out. I’m definitely...
  • Scammer: I love how everyone has just forgotten that Robert Downey jr was in blackface throughout the entire movie...
  • Felipe: I am in fact thankful to the owner of this web site who has shared this enormous piece of writing at here....
  • Hamish: Hey I know this is off topic but I was wondering if you knew of any widgets I could add to my blog that...
  • Thaddeus: Wonderful goods from you, man. I’ve understand your stuff previous to and you are just too wonderful....