|

Ганга нууранд 300 орчим хун иржээ

f690d2745df689045fa3f471c19e1c58_x3

Сүхбаатар аймаг дахь Монголын мэдээ сувгийн сурвалжлагч Т.Одончимэг мэдээ ирүүллээ. Жил бүрийн намар Дарьганга суманд хун шувууд чуулж, тэндээсээ дулаан орныг зорьдог. Одоогоор Ганга нууранд 300 орчим хун цуглаад байгаа талаар сумын ЗДТГ-ын Байгаль орчны хяналтын улсын байцаагч мэдээллээ.

Өнгөрсөн жил 1000 орчим хун шувуу Дуут нууранд чуулж байсан бол энэ жил тэд Ганга нууранд цуглаж байгаа ажээ. Энэ нь нуурын ус нэмэгдэж буйтай холбоотой. Өнгөрсөн долоо хоногоос эхлэн цугларсан хун шувууд арван сарын сүүл хүртэл чуулаад намрыг үдэн, дулаан орноо зорино.

Хунгийн чуулганыг үзэн нүд баясгаж, сэтгэлээ сэргээхээр зорих хүн олон. Өдгөө ч хэдийн газар газрын хүмүүс Дарьгангыг зориод эхэлжээ. Өдрөөс өдөрт хунгийн тоо нэмэгдсээр байгаа аж.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Сэтгэгдэлүүдийг хаах

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • Alka Tone Keto Review: Just arrived to your blog from Google. Thanks for this information and analysis that really...
  • Merri: This article gives clear idea in support of the new users of blogging, that in fact how to do blogging and...
  • Foster: Hello! Someone in my Myspace group shared this site with us so I came to check it out. I’m definitely...
  • Scammer: I love how everyone has just forgotten that Robert Downey jr was in blackface throughout the entire movie...
  • Felipe: I am in fact thankful to the owner of this web site who has shared this enormous piece of writing at here....