|

Forbes: Хамгийн үнэтэй тамирчид

Америкийн “Forbes” сэтгүүлийн газраас хамгийн үнэтэй спортын брэндүүдийн чансааг шинэчлэн гаргалаа. Бид спортын брэнд компаниүйл явдлуудын чансааг танилцуулсан. Энэ удаад брэнд тамирчдыг толилуулж байна. Тамирчны брэндийн үнэлгээг гаргахдаа тэдний орлого, зар сурталчилгааны үнэлгээг харгалзан гаргажээ.

1. Рожер Федерер, $62 сая

Федерер зар сурталчилгаанаас 86 сая ам.доллар олдог нь бусад тамирчдаас бараг 60 хувь илүү байна. Тэр Credit Suisse, Mercedes-Benz, Rolex-той хамтран ажилладаг.

2. Тайгер Вудс, $33 сая

1996 онд мэргэжлийн тамирчин болсноосоо хойш Вудс ивээн тэтгэгчдээс 1.4 тэрбум доллар авсан.

3. Криштиану Роналду, $29 сая

Роналдугийн “Ювентус” багийн логотой өмсгөл худалдаанд гараад 24 цагийн дотор 520 мянган ширхэг зарагдаж, 60 сая доллар багийн дансанд оржээ.

4. Леброн Жеймс, $28 сая

2018 онд Жеймс Синди Кроуфорд, Арнольд Шварценеггер, Линдси Вонн нартай хамтран, Ladder брэндийг бий болгожээ.

5. Лионель Месси, $20 сая

Месси Adidas-тай насан туршийн гэрээ байгуулсан. Гэрээ ёсоор тэр жил бүр 12 сая доллар авна.

6. Стефен Карри, $17 сая

2017 онд Карри хөрөнгө оруулалт, хандивын төсөл, зар сурталчилгааны гэрээгээ удирдах SC30 гэдэг шинэ компани байгуулсан.

7. Неймар, $15 сая

Неймар олон нийтийн сүлжээнд тун идэвхтэй. Facebook, Instagram, Twitter хуудас нь 200 сая гаруй дагагчтай.

7. Фил Микельсон, $15 сая

Фил замналынхаа турш ивээн тэтгэгчдээс 700 сая ам.доллар авсан.

9. Вират Коли, $14 сая

2018 онд Коли Оны шилдэг крикетийн тамирчин болж, “Сэр Гарфилд Соберсийн шагнал” авсан.

10. Конор МакГрегор, $12 сая

UFC 229-д тулалдахаасаа өмнө Конор  Reebok-той гэрээгээ сунгаж, жил бүр таван сая ам.доллар авдаг болсон.

Zindaa.mn

Сэтгэгдэлүүдийг хаах

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • Foster: Hello! Someone in my Myspace group shared this site with us so I came to check it out. I’m definitely...
  • Scammer: I love how everyone has just forgotten that Robert Downey jr was in blackface throughout the entire movie...
  • Felipe: I am in fact thankful to the owner of this web site who has shared this enormous piece of writing at here....
  • Hamish: Hey I know this is off topic but I was wondering if you knew of any widgets I could add to my blog that...
  • Thaddeus: Wonderful goods from you, man. I’ve understand your stuff previous to and you are just too wonderful....