|

“Оюу Толгой”-н хөрөнгө оруулагчдын хувьцааны ханш өсчээ

582

Сонгуулийн урьдчилсан дүн гарахтай зэрэгцээд Хөрөнгийн биржүүдэд манай улсад үйл ажиллагаа явуулж буй компаниудын хувьцааны ханш хэлбэлзэж байна. Тухайлбал,  “Оюу Толгой”-ийн хөрөнгө оруулагч “Rio Tinto” компанийн нэгж хувьцааны ханш Нью-Йоркийн Хөрөнгийн биржид 3.42 хувиар өсч, 29.95 ам.доллар болжээ. Түүнчлэн Торонтогийн хөрөнгийн биржид “Turquoise Hill Resources” компанийн нэгж хувьцааны ханш 2.39 хувиар өсч, 4.28 канад доллар болсон байна. Тус компанийн ханш энэ сарын 27-оос хойш тасралтгүй өсч байгаа аж.

Мөн Гацууртын хөрөнгө оруулагч “Centerra gold”-ийн хувьцааны ханш Торонтогийн Хөрөнгийн биржид өсчээ. Биржийн арилжаа хаагдах үед нэгж хувьцааны ханш 0.93 хувиар өсч, 7.63 канад доллар болжээ.

Харин Азийн Хөрөнгийн биржүүдийн арилжаа нээгдээд удаагүй байгаатай зэрэгцээд хувьцаануудын ханшид хэлбэлзэл бага байгаа юм. “Mongolian Mining Corporation”-ийн нэгж хувьцааны ханш лхагва гарагт биржийн арилжаа хаагдах үед 1.28 хувиар буурч, 0.077 хонгконг доллар болсон байна.

М.Баясгалан 

Эх сурвалж: www.TODAY.mn

Сэтгэгдэлүүдийг хаах

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • Hai: Normally I do not read post on blogs, but I would like to say that this write-up very compelled me to check out...
  • Latasha: Hello would you mind letting me know which web host you’re working with? I’ve loaded your blog...
  • Sanford: Hello, after reading this amazing post i am too delighted to share my knowledge here with colleagues. Also...
  • Florian: This post offers clear idea in support of the new people of blogging, that truly how to do blogging and...
  • fertilizer control order ppt: Gardening is a great approach to escape the stress involving lifestyle by working...