|

Солонгосчууд ҮХЦ-ийн дарга Д.Одбаярт хилийн хориг тавилаа

Odbayr-5

Өмнөд Солонгост бусдад бэлгийн дарамт учруулсан  хэрэгт холбогдсон Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр өчигдөр өглөө Индонезийн Бали арлаас Инчеонд ирж байцаалт өгч эхэлсэн тухайг тус улсын хэвлэлээр шуугиж эхэллээ.

Өглөөний 10:35 цагт эхэлсэн байцаалт 14 цаг орчим үргэлжилж шөнийн 00:00 цагт дууссан байна. Байцаалтын үеэр Д.Одбаяр зарим хууль зөрчсөн үйлдлээ хүлээн зөвшөөрсөн тухай Инчеон хотын цагдаагийн төлөөлөгч дараа нь мэдэгджээ.

Хэргийг үргэлжлүүлэн шалгах хэрэгтэй гэж үзсэн тул мөрдөн байцаагчид түүнд арваннэгдүгээр сарын 6-наас 15-ныг хүртэл 10 хоногийн хилийн хориг тавьсан байна. Энэ хугацаанд Д.Одбаяр Өмнөд Солонгосоос гарах эрхгүй болсон гэсэн үг.

Байцаалт дууссанаас хойш 30 минутын дараа тэрээр Инчеоны олон улсын нисэх буудлаас гарч, өмгөөлөгчийнхөө автомашинд сууж явжээ. Сэтгүүлчид түүнээс олон асуулт асууж байсан ч огт үг хэлэлгүй яаран явсныг хэвлэлүүд мэдээлсэн байна.

Өнгөрсөн хугацаанд Инчеоны цагдаагийн газар Korean Air компанийн нийт гурван ажилтнаас мэдүүлэг аваад байгаа ажээ. Тэдний хоёр нь бэлгийн дарамтын хохирогч болсон ажилтнууд юм байна.

Н.Ноно

Эх сурвалж: News1 Korea

2 Сэтгэгдэл сэтгэгдэл “Солонгосчууд ҮХЦ-ийн дарга Д.Одбаярт хилийн хориг тавилаа”

  1. Tremendous things here. I’m very glad to see your post.
    Thanks a lot and I’m looking forward to touch
    you. Will you kindly drop me a mail?

    Also visit my webpage; google

  2. 1kqCpx Thanks for the article.Much thanks again.

Сэтгэгдэлүүдийг хаах

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • Foster: Hello! Someone in my Myspace group shared this site with us so I came to check it out. I’m definitely...
  • Scammer: I love how everyone has just forgotten that Robert Downey jr was in blackface throughout the entire movie...
  • Felipe: I am in fact thankful to the owner of this web site who has shared this enormous piece of writing at here....
  • Hamish: Hey I know this is off topic but I was wondering if you knew of any widgets I could add to my blog that...
  • Thaddeus: Wonderful goods from you, man. I’ve understand your stuff previous to and you are just too wonderful....