|

ҮХЦ-ийн дарга Д.Одбаярын дуулиан Солонгосын хэвлэлүүдээр тасрахгүй байна

02-10

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр Korean Air компанийн агаарын хөлгийн үйлчлэгчид бэлгийн дарамт үзүүлсэн хэргээр БНСУ-д саатуулагдсан нь хоёр улсын хэвлэл мэдээллийг дамжсан дуулиан болон өргөжсөн. Тэрээр байцаалт өгөх үеэрээ хэлмэрчийн үүрэг гүйцэтгэж байсан орчуулагчийг мөн Korean Air компанийн монгол ажилчдыг доромжилсон гэж БНСУ-ын Yonhap мэдээний агентлаг дахин шинэ мэдээ түгээлээ. 

Үүний дараа тус компанийн монгол ажилчид ихээхэн болгоомжилж эхэлсэн бөгөөд Korean Air компанийн ажилтнуудыг дарамталсан хэргээр түүнийг дахин байцааж, мөрдөн шалгах ажиллагаа хийхээр төлөвлөж байна гэж тус агентлаг мэдээлжээ.

Үүнийг мөн тус улсын Цагдаагийн ажилтнууд үгүйсгээгүй бөгөөд асуудлыг цаашид судлана гэсэн байна.

Солонгосын агаарын хөлгийн ажилтнууд түүний үйлдлийг цагдаад мэдэгдэж, саатуулсан боловч цагдаа нар тэднийг халдашгүй дархан эрхтэй гээд батлалгаагүйгээр сулласан. Инчоны олон улсын нисэх онгоцны буудлын Цагдаагийн мөрдөн байцаах өрөөнд цаг хагас саатуулагдсан Монгол Улсын Үндсэн хуулийн дарга Д.Одбаяр Олон улсын хуралд оролцохоо Индонезийг зорьсон. Цагдаагийн байгууллага Д.Одбаярыг Олон улсын хурлаас буцаж ирсний дараа Солонгос руу шилжүүлэн шалгахаар төлөвлөж байна гэж тус мэдээнд өгүүлжээ.

https://updown.mn/100201.html

Сэтгэгдэлүүдийг хаах

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • Foster: Hello! Someone in my Myspace group shared this site with us so I came to check it out. I’m definitely...
  • Scammer: I love how everyone has just forgotten that Robert Downey jr was in blackface throughout the entire movie...
  • Felipe: I am in fact thankful to the owner of this web site who has shared this enormous piece of writing at here....
  • Hamish: Hey I know this is off topic but I was wondering if you knew of any widgets I could add to my blog that...
  • Thaddeus: Wonderful goods from you, man. I’ve understand your stuff previous to and you are just too wonderful....