|

“Эрдэнэт” үйлдвэрээс оффшорт шилжсэн их хэмжээний мөнгө ТББ-аар дамжсан байж болзошгүй

1570687068_img_6889

Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр”-т зургаан сарын хугацаанд онцгой дэглэм тогтоох шийдвэрийг өнгөрөгч гуравдугаар сарын 6-ны өдөр Монгол Улсын Засгийн газраас гаргасан. Тодруулбал, УИХ-ын 2017 оны 23 дугаар тогтоол, Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөлийн Н05/05 тоот зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 1,2 дугаар зүйлийг үндэслэн Засгийн газраас онцгой дэглэм тогтоох шийдвэр гаргасан байдаг. Улмаар дээрх дэглэмийн хугацаа дуусгавар болохоос өмнө буюу өнгөрөгч есдүгээр сард онцгой дэглэмийн хугацааг зургаан сараар сунгаад байсан юм.

Дээрх санхүүгийн шалгалтын хүрээнд, Эрдэнэт үйлдвэрээс оффшор бүс рүү шилжүүлсэн их хэмжээний мөнгө буцаж орж ирэхдээ нэр бүхий төрийн бус байгууллагаар дамжсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ. Тиймээс дээрх асуудлын хүрээнд  төрийн өндөр албан тушаалтнуудаас Авлигатай тэмцэх газрын мөрдөгчид мэдүүлэг авч эхэлсэн гэх мэдээлэл байна. Энд сануулахад, дээрх хэрэгтэй холбогдуулан “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал асан Ц.Даваасүрэн, “Азаргын гол чонот” компанийн эзэн Б.Отгонбаатар нарыг баривчилж саатуулаад байгаа билээ.

Zindaa.mn

Сэтгэгдэлүүдийг хаах

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • Foster: Hello! Someone in my Myspace group shared this site with us so I came to check it out. I’m definitely...
  • Scammer: I love how everyone has just forgotten that Robert Downey jr was in blackface throughout the entire movie...
  • Felipe: I am in fact thankful to the owner of this web site who has shared this enormous piece of writing at here....
  • Hamish: Hey I know this is off topic but I was wondering if you knew of any widgets I could add to my blog that...
  • Thaddeus: Wonderful goods from you, man. I’ve understand your stuff previous to and you are just too wonderful....