|

Финландын эрэгт олон мянган “мөсөн өндөг” бий болжээ

7039

Финландын эрэгт олон мянган “мөсөн өндөг” үүссэн нь цаг уурын онцгой ховор нөхцөл бүрдэхэд үүсдэг үзэгдэл болохыг судлаачид тайлбарлажээ.

Хаилуото арлын Марянеми эргийн дагуу 30 метр урт газрыг ийм өндөгнүүд бүрхсэн байхыг Ням гарагт гэрэл зурагчин Ристо Маттила олж нийтэд хүргэсэн байна.

Өндөгнүүдийн хамгийн том нь хөлбөмбөгийн бөмбөгний хэмжээтэй байжээ. Финландын цаг уурын хүрээлэнгийн мэргэжилтэн Жуни Вайнио үүнийг цаг агаарын тохиромжтой нөхцөл бүрдэх үед жилд ганц удаа тохиолддог ховор үзэгдэл гэж тайлбарласан байна.

 “Тэгээс үл ялиг бага агаарын температуртай, ус нь хөлдөх температуртаа ойрхон байхад далайн зөөлөн давалгаа эргийг угааснаар ийм үзэгдэл бий болдог. Үүнээс гадна өндөгний цөм болох жижиг чулуунууд эрэгт байх ёстой. Цөмүүд нь давалгаанд нааш цааш өнхрөхдөө мөсөөр хучигдан томорсоор өндөгнүүд бий болдог” гэж тэр тайлбарлажээ.

Намрын улиралд ганц удаа ийм үзэгдэл тохиолдох боломж бүрддэг гэнэ.

“Гэрэл зурагчны ачаар хүмүүс өмнө нь хэзээ ч харж байгаагүй ховор үзэгдэлтэй танилцаж байна” гэж Иллиноисын их сургуулийн газар зүй, геологийн ухааны хүндэт профессор Жэймс Картер ярьсан байна.

Эх сурвалж: The Guardian

Р.ТӨМӨР, IKON.MN

Сэтгэгдэлүүдийг хаах

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • Foster: Hello! Someone in my Myspace group shared this site with us so I came to check it out. I’m definitely...
  • Scammer: I love how everyone has just forgotten that Robert Downey jr was in blackface throughout the entire movie...
  • Felipe: I am in fact thankful to the owner of this web site who has shared this enormous piece of writing at here....
  • Hamish: Hey I know this is off topic but I was wondering if you knew of any widgets I could add to my blog that...
  • Thaddeus: Wonderful goods from you, man. I’ve understand your stuff previous to and you are just too wonderful....