|

Цэцийн дарга бол Цэцийн нүүр царай юм

Odbayr-10

Хуульч, өмгөөлөгч Б.Мэргэн “Өдөрт нэг олны танил хүн галзуурч байна” хэмээн бичжээ. Тэр нь Биеийн тамир спортын газрын тухай л даа. Гэхдээ өмнө нь бас өөр нэг хүн галзуурсан байж “өдөрт бүр” болно биз дээ. Үндсэн хуулийн Цэцийн даргын өдүүлсэн хэрэг байна, жишээлбэл… Ялангуяа энэ өвөл Улаанбаатарчууд дээр туршиж буй утаагүй түлшний угаараас болж галзуурлын түвшин нэмэгдсэн байж болзошгүй тухай таамгийг ч зарим хүн дэвшүүлсэн байна.

Мөн УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл өөрийн твиттер хуудсаар “Үндсэн хуулийн Цэцийнхэн даргынхаа байдлыг дордуулах буруу зөрүү мэдэгдэл хийхийнхээ оронд Солонгосын топ өмгөөлөгчийг тэр дор нь авч өгөх хэрэгтэй байсан юм. Ямар ямар мэдүүлэг өгч өөрийгөө хүндрүүлж байгааг таашгүй” хэмээн жиргэжээ.

Хамгийн сүүлд мэдээлэгдсэнээр Инчеоны цагдаагийн газрын мөрдөгчид Цэцийн даргаас авсан мэдүүлэг 11 цагийн турш үргэлжилсний эцэст шүүх түүнд х илийн хориг тавьж, Өмнөд Солонгосоос гарахыг хориглоод байгаа.

Энэ үеэр мань хүн өмнө өгч байсан мэдүүлгүүдээ өөрчилсөн, Монголоос гарахдаа согтууруулах ундаа хэрэглэсэн байсан учир ямар хэрэг өдүүлснээ мэдэхгүй байна гэж мэдүүлсэн, эсвэл үйлдсэн хэргийнхээ зарим нэг зүйлийг хүлээн зөвшөөрсөн гэх мэтээр олон өнцөг бүхий мэдээллийг Солонгосын хэвлэлүүд түгээж байгаа. Үнэхээр л өөрийгөө юу юунд “чихэж” буйг тааварлах аргагүй болоод байна даа. Ганц Одбаяр гэдэг хувь хүн ч биш, Монгол Улсын Үндсэн хуулийн Цэц гэдэг “хөх тэнгэрээс өөр айх юмгүй” өндөр дээд байгууллагын нэр хүндийн асуудал шүү дээ.

Цэцийн дарга гэдэг бол Цэцийн нүүр царай төдийгүй тус байгууллагын бодит байдал юм даа. Харин тэр “бодит байдал” нь яг одоо Инчеоны цагдаагийн газрын үүдэнд “чулуу няслаад” сууж байна. Мөн тэр бодит байдлын талаар солонгосын хэвлэл мэдээллүүд дэлхийн зургаан хэлээр мэдээ тарааж байна.

Мэдээллийн доор солонгосчууд “Монгол Улс нохойн орон бололтой. Ийм амьтныг тийм суудалд суулгаж байдаг”, “ҮХЦ-ийн дарга нь ийм байгаа бол тэр улс ямар болохыг харахгүй байсан ч мэдэж болохоор байна” “Хоцрогдсон буурай оронд хүртэл доромжлуулчих юм байна л даа. Цагдан хорьж байцаах хэрэгтэй”. ”, “Энэ чинь л монгол хүн. Монголчууд угаасаа танхай, кино теарт хүн мөрлөнө, түлхэнэ” /bolod.mn/ гэх мэтээр сэтгэгдэл бичиж, үзэл бодлоо илэрхийлжээ. Бас өөр нэг сэтгэгдэлд “Манай хороонд ажил хийдэг хэдэн монгол хүн амьдардаг юм. Өмнөд Ази хүмүүсээс өөр, цэвэрхэн, соёлтой болохоор нь монгол хүмүүсийг сайнаар боддог байлаа. ҮХЦ-ийн дарга нь улсаа баллачихлаа” гэжээ.

Цэцийн дарга ч гэлтгүй улсаараа шившиг болж байна даа. Солонгост ажиллаж амьдарч байгаа монголчуудын хувьд хөөрхий, хэлэх ч юм алга.

Бүр анхнаасаа, хэрэг гарсан даруйд Цэцийн хэвлэлийн төлөөлөгчийн хийсэн мэдэгдэл бий. “Арын суудалд нь сууж явсан монгол хүнтэй андуурч мэдээ тараасан байна. Цэцийн дарга ийм хэрэгт холбогдоогүй” хэмээн мэдэгдэл гаргаж, УИХ-ын дарга нь хүртэл түүнийг нь албан ёсны байр сууриа болгоод зарлачихсан. Ёс зүйгүй асуудал дахиад нэгээр нэмэгдэж байгаа юм. Хэрэг тарина, хэрэг тарьсан гээд буруугаа хүлээн зөвшөөрч чадахгүй бусад руу чихнэ, хүн гүтгэнэ. Түүнийхээ оронд ядаж Ц.Оюунгэрэлийн хэлсэнчлэн сайн өмгөөлөгч авч өгөөд бага яриулсан бол өнөөдөр ингэж дэлхийн чихийг дэлдийлгэж суугаа ч уу, үгүй ч үү.

Тэгэхээр сая болж өнгөрсөн явдал, Цэцийн даргын дуулиан манай Үндсэн хуулийн Цэц гэдэг байгууллагад ямархуу ёс зүйтэй, мэдлэг чадвартай улс цугласан болохыг товч бөгөөд тодорхойгоор харуулж өглөө. Хууль ёсыг өндөрт тавьдаг улс уу, хувь хүний дур зорго ноёлдог газар уу? гэдгийг. Одоо ч болтугай УИХ нь Цэцийг даргыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ /огцруулсан ч яадаг юм/ гэдгээ зарлаад хэргийн мөрдөн шалгалт дээр солонгосуудтай хамтарч ажиллахгүй бол Монгол Улсын нэр хүнд нэгмөсөн газар доогуур шургалаа, яах вэ?

Б.Заяа

Эх сурвалж: inews.mn

Сэтгэгдэлүүдийг хаах

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • Foster: Hello! Someone in my Myspace group shared this site with us so I came to check it out. I’m definitely...
  • Scammer: I love how everyone has just forgotten that Robert Downey jr was in blackface throughout the entire movie...
  • Felipe: I am in fact thankful to the owner of this web site who has shared this enormous piece of writing at here....
  • Hamish: Hey I know this is off topic but I was wondering if you knew of any widgets I could add to my blog that...
  • Thaddeus: Wonderful goods from you, man. I’ve understand your stuff previous to and you are just too wonderful....