|

“Сэлэнгэ ундрах” цехэд үйлдвэрлэсэн уснаас шавьж, шимэгч хорхой илэрчээ

75328591_2481910325417724_6568801717842870272_o_bСэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан 18/42 дугаартай удирдамжийн дагуу Сүхбаатар сумын 2 дугаар багт байрлалтай Борх арвижих ХХК-ийн “Сэлэнгэ ундрах” ус цэвэршүүлэх цехийн үйл ажиллагаанд 2019 оны 11 дүгээр сарын 07-ний өдөр төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийлээ.

Төлөвлөгөөт бус хяналт шалгалтын явцад бүтээгдэхүүний нэр төрөл бүрт технологийн заавар, жор, орцыг тусгасан технологийн картыг боловсруулаагүй, мөрдөж ажилладаггүй, хүнсний зориулалтын сав, баглаа боодлыг итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээнд хамруулаагүй, дагалдах баримт бичиггүй, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг ашиглах зааваргүй, техник ашиглалтын паспортгүй, ашиглалтын байдалд бүртгэлгүй, хүнсний түүхий эд бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэлийг хөтөлж хэвшээгүй, бүртгэлийн хуудас олгодоггүй, дотоод хяналт шалгалтын журмыг өөрийн үйл ажиллагааны онцлогт тохируулан боловсруулаагүй, дотооддоо хяналт тавьдаггүй, ажиллагсад нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдаагүй, ажлын байр, талбай тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг ажил эхлэх болон явц дунд, төгсгөлд байнга угааж цэвэрлэж хэвшээгүй, хортон шавьж, мэрэгчдээс урьдчилан сэргийлэх, халдваргүйтгэлийг мэргэжлийн байгууллагаар хийлгээгүй, анхан шатны бүртгэлийг хөтөлж хэвшээгүй зэрэг зөрчил дутагдал илэрсэн.


Шалгалтын явцад “Сэлэнгэ ундрах” ус цэвэршүүлэх цехэд үйлдвэрлэсэн 18.9 литрийн савлагаатай уснаас дээж авч шинжилгээнд хамруулахад МХГ-ын итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүнгээр “Үе хөлтөн шавьж, шимэгч хорхой” илэрсэн, ажлын байр нь эрүүл ахуйн нөхцөл шаардлагыг хангаагүй, тул 2019 оны 11 дүгээр сарын 07-ний өдрийн 14 цаг 30 минутаас эхлэн үйл ажиллагааг зогсоож, шийтгэлийн арга хэмжээг тооцож ажиллалаа гэж Сэлэнгэ аймгийн мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.

Сэтгэгдэлүүдийг хаах

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • Foster: Hello! Someone in my Myspace group shared this site with us so I came to check it out. I’m definitely...
  • Scammer: I love how everyone has just forgotten that Robert Downey jr was in blackface throughout the entire movie...
  • Felipe: I am in fact thankful to the owner of this web site who has shared this enormous piece of writing at here....
  • Hamish: Hey I know this is off topic but I was wondering if you knew of any widgets I could add to my blog that...
  • Thaddeus: Wonderful goods from you, man. I’ve understand your stuff previous to and you are just too wonderful....