|

Нийлэг уутнаас нэг мөсөн татгалзъя

5dbf78d71fb97

Одоо цагт “Монголын хууль гурав хоног” гэдэг болохоос уг нь их, бага хаадуудын үед арай эсрэг утгаар нь хэрэглэдэг байв. Тодруулбал, хаадын гаргасан хуулийг 3 хоногийн дотор улс даяар түгээлгэхдээ “Монголын хууль 3 хоногт”  хэмээн илч, улаач довтолгодог байсныг түүхэнд тэмдэглэсэн байдаг.

Үүнийг өгүүлэх ийн учир нь Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 6-р сарын 20-ны өдрийн 189 дугаартай тогтоолоор 2019 оны 3-р сарын 1-нээс эхлэн нэг удаагийн нийлэг хальсан уут хэрэглэхийг  хориглосон.

Тэгвэл  хэрэглээнээс хасагдсан, хэрэглэхийг хориглосон уутыг  зарж борлуулсаар байна. Мэргэжийн хяналтын ерөнхий газраас  шалгалт явуулж бөөний 7, түрээсийн 55 лангууг тус тус хамруулжээ. Уг шалгалтаар  хүнсний зориулалтын бус 0.035 мм-ээс доош хэмжээтэй шаардлага хангахгүй гурван төрлийн уут 18650 ширхэг, мөн 221 мянган төгрөгийн үнэ бүхий нэг удаагийн нийлэг хальсан уут зарж, борлуулж байсан зөрчил илэрчээ.

Гэтэлт илэрсэн зөрчлийг арилгуулж байгаа нь энэ гээд дээрх тооны уутыг устгуулахаар акт гарган Нийслэлийн зөвлөлд хүргүүлсэн гэж байгаа. Эндээс харахад МХЕГ шууд устгачихгүй байгаа нь Нийслэлийн  “Томчуудын бизнес” болоод тэр гэх хардлага төрүүлж байгаа юм. Учир нь шалгасан шалгуулсан болж “жүжиглэж байгаа эл үйлдлийг “Устгалд оруулах үед нь авчихдаг юм” гэх яриа баталж байх шиг. Тэгвэл гялгар уутнаас бусад зөрчлийг МХЕГ арга хэмжээ авч чаддаг хэрнээ нийлэг уутыг яагаад устгачихаж чадахгүй байна вэ гэдэг нь асуудал юм.

Нөгөөтэйгүүр  Засгийн газрын дээрх тогтоол гарсны дараа  2019 оны 3-р сарын 1-нээс эхлэн иргэд даавуун тор барьж хэвшиж байсан. Гэтэл тэрхүү 0.035 мм гэх  хэмжээ гарч ирснээр иргэд ч тэр, худалдаалагчид, мэргэжлийн байгууллагууд ч яаж ялгахаа мэдэхгүй байгаа нь нууц биш бөгөөд энэ нь 100-гийн тор өнөөдөр 200 төгрөг болж өсөх нөхцлийг бий болгосон.

Гэтэл судалгаагаар хор хөнөөлийн хувьд зузаан уут нь 1000 жил хөрсөнд шингэхгүйгээр байдаг гэх.

Тэгэхлээр “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030 үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.1.6 дахь зорилтыг хэрэгжүүлэх зорилготой гялгар уут маань  2030” битгий хэл З0З0 он гэхэд сая нэг юм хөрсөнд шингэнэ гэхээр Засгийн газрын эл   шийдвэр хэр оновчтой болсон нь харагдаж  байгаа юм.

Дэлхий даяараа гялгар уут битгий хэл нэг удаагийн хоолны хуванцар савнаас хүртэл татгалзчихсан. Гэтэл бид хэрэглэсээр хордсоор, байгаль дэлхийгээ бохирдуулсаар л байх гэж үү.

http://erennews.mn/article/26468

Сэтгэгдэлүүдийг хаах

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • Foster: Hello! Someone in my Myspace group shared this site with us so I came to check it out. I’m definitely...
  • Scammer: I love how everyone has just forgotten that Robert Downey jr was in blackface throughout the entire movie...
  • Felipe: I am in fact thankful to the owner of this web site who has shared this enormous piece of writing at here....
  • Hamish: Hey I know this is off topic but I was wondering if you knew of any widgets I could add to my blog that...
  • Thaddeus: Wonderful goods from you, man. I’ve understand your stuff previous to and you are just too wonderful....