|

Төрийн албаны ерөнхий шалгалт энэ сарын 16-нд эхэлнэ

turiin suld

Төрийн албаны ерөнхий шалгалт энэ сарын 16, 19, 21-нд болно. Шалгалтыг Ш.Отгонбилэгийн нэрэмжит ТИС-ийн хурлын танхимд зохион байгуулна. Монгол Улсын Төрийн албаны зөвлөл нь шалгалтын дүрэм, журам болон зохион байгуулалтын талаарх зөвлөгөө, мэдээллийг 21 аймгийн салбар зөвлөлтэйгээ цахим хурал хийх үеэрээ өгсөн байна.

Төрийн албаны тухай хууль шинэчлэгдсэнтэй холбоотойгоор төрийн албанд орох иргэдэд тавих шалгуур, нөхцөл өөрчлөгдсөн юм. Иймд төрийн албаны ерөнхий шалгалтыг гурван чиглэлд буюу ерөнхий мэдлэг, монгол хэл, бичгийн ур чадвар, дүн шинжилгээ хийх чадварыг нь шалгах юм. Уг шалгалтад Орхон аймгаас 324 хүн бүртгүүлсэн байна. Тэнцсэн иргэд төрийн албаны нөөцөд бүртгүүлэхээс гадна эрэлттэй байгаа ажил, мэргэжилд орох боломжтой юм.

Б.Оюун-Эрдэнэ

Сэтгэгдэлүүдийг хаах

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • gardening kale: Your home in addition to garden are generally typically the two most important spots you deal with on...
  • gardening tool crossword clue: Your home and even garden are usually the particular two most significant places you...
  • gardening essentials: Your home plus garden are usually this two most important locations you deal with with a...
  • gardening places near me: Your home and even garden are normally often the two most significant places you deal with...
  • gardening online stores: Your home plus garden are generally typically the two most critical destinations you deal...