|

Эрх баригч намын башир арга

UIH nam

Сонгогчдоос зугатаж, намын жагсаалтад шургалах нь

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн гуравдугаар хэлэлцүүлгээр батлахаар УИХ-ын гишүүд санал нэгдэж байна. Анх ард түмнээс асууна гэж байсан хэдий ч өдгөө эрх баригч МАН болон сөрөг хүчин АН, үүн дээр нэмээд Ерөнхийлөгч гэсэн гурван талаасаа хэлэлцээр хийж, цааш үргэлжлүүлэхээр болсон. Харахад гурван талаас хэлэлцэж, зөвшилцөхөөр байгаа ч эхний ээлжинд эрх баригч МАН-ынхан дотоод дахь байрь сууриа нэгтгэх шардлагатай болоод байгаа. Одоогоор ордны бор шувууд Үндсэн хуульд сонгуулийн холимог системийг тусгаж өгөх дээр санал нэгдэж байгаа хэмээн жиргэж эхэлжээ. Үүнд эрх баригч МАН-ын 64 гишүүн, сөрөг хүчин АН болон Ерөнхийлөгч зөвшөөрсөн гэнэ. Харин гишүүдийн тоо хэд байхыг эцэслэн шийдээгүй байна.

Товчхондоо УИХ-ын гишүүдийн тодорхой хувийг намын жагсаалтаар сонгохыг үндсэн хуульд тусгана. Ингэснээр ирэх сонгуульд ард түмнээсээ сонгогдсноос гадна намын жагсаалтаар гарч ирсэн хүмүүс ч парламентад тангараг өргөнө гэсэн үг. Энэхүү хувилбарыг МАН-ын бүлгээр хэлэлцэхэд, олонх дэмжчихсэн байгаа аж. Үндсэндээ сонгогч иргэн тоохгүй ч, сандал суудалд дуртай нөхөд дахиад л УИХ-ын гишүүн болно. Өдгөө олон нийт парламентад хэдэн жил дарааллан суусан ч улс, эх орон, ард нийтийн төлөө дуугарч, хийж бүтээж чадахгүй, зөвхөн өөрийнхөө хувийг борлуулж, довыг шарлуулдаг улстөрчдөөс залхчихсан байгаа. Хамгийн сүүлийн жишээ л гэхэд нэг хэсэг нь ЖДҮХС-гийн бага хүүтэй мөнгөөр өөрсдийнхөө халаасыг зузаалж, нөгөө хэсэг нь тэдэнтэй хариуцлага тооцохгүй хараад сууж байна. Ард нийтэд хэрэгтэй хуулийн төслийг хэлэлцэх үеэр парламентын танхим эзгүйрч, албан тушаал, томилгоо хувиарлах болохоор пиг дүүрч, бүгд гэгээн дүрээ харуулдаг. Нийгэм, эдийн засгийг сэргээх бус уналтад оруулж, хуулиас дээгүүр хуйвалдаан, завхарлыг бий болгосон улстөрчдөөс иргэд залхахдаа сонгуулийн мөчлөгийг хүлээж, дүн тавихаар зэхэж байгаа. Харамсалтай нь тэд өөрсдөдөө дүн тавьмагцаа, иргэдээс зугатаж, намын жагсаалт гээчээр дахин УИХ-ын гишүүн болохоор зэхэж байна.

Учир нь сонгуулийг холимог тогтолцоогоор явуулсан тохиолдолд олон жил сонгогдсон гишүүд намын жагсаалт нэрийн дор дахин УИХ-д суух үүд нээгдэнэ.  МАН-ын бүлгийн хуралд оролцсон 53 гишүүний 26 нь “Холимог тогтолцоо”-г дэмжжээ. Тэдний ихэнх нь парламентад “дархлагдсан” мэт хадаастай ирсэн Д.Лүндээжанцан, Сү.Батболд, Ч.Улаан,Ө.Энхтүвшин, Д.Оюунхорол, М.Энхболд,  Н.Энхболд нар байгаа юм. Мөн тэдэнтэй хамт Ж.Энхбаяр, Л.Оюун-Эрдэнэ, Г.Занданшатар, Д.Тогтохсүрэн, Л.Энх-Амгалан , Я.Содбаатар, С.Бямбацогт, Б.Ундармаа, М.Оюунчимэг, М.Билэгт, Н.Учрал, Д.Дамба-Очир, Д.Сарангэрэл, Ц.Цогзолмаа, Н.Оюундарь, Б.Чойжилсүрэн, Б.Дэлгэрсайхан, Х.Нямбаатар, Д.Цогтбаатар холимог тогтолцоо буюу жагсаалтаар гишүүн болох тухайг дэмжжээ. Тэд тойрогтоо худал амалсандаа бантаж, сонгогчдоос зугатаэ, намын жагсаалтад шургалж, дахин гишүүн болохын төлөөх саналаа илэрхийлцгээж байна. Үндсэн хуулийн өөрчлөлт нэрээр өөрсдийнхөө дараагийн алхмыг хийх замаа ч ийн засч эхлээд байгаа нь дэндүү шунаг сэтгэлтнүүд гэхээс өөрөөр нэрлэх товъёог ч олдохгүй нь бололтой.

Х.Маргад

Эх сурвалж: erennews.mn

Сэтгэгдэлүүдийг хаах

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • gardening kale: Your home in addition to garden are generally typically the two most important spots you deal with on...
  • gardening tool crossword clue: Your home and even garden are usually the particular two most significant places you...
  • gardening essentials: Your home plus garden are usually this two most important locations you deal with with a...
  • gardening places near me: Your home and even garden are normally often the two most significant places you deal with...
  • gardening online stores: Your home plus garden are generally typically the two most critical destinations you deal...