|

“Эмэгтэйчүүд хүчээ нэгтгэе” арга хэмжээ Орхон, Булган аймагт амжилттай болж өндөрлөлөө

712-157362821675380204_456587481657315_3702117764538826752_n”Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбоо”-ноос санаачлан “Энх Эрдэнэтийн хөгжил” төрийн бус байгууллагатай хамтран эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурь, манлайлал оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Эмэгтэйчүүд хүчээ нэгтгэе” арга хэмжээг  Орхон, Булган аймгуудад зохион байгууллаа. Арга хэмжээнд Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх болон НАМЭХ-ны Орон нутаг хариуцсан Дэд Ерөнхийлөгч С.Оюунбилэгээр ахлуулсан НАМЭХ-ны Дэд Ерөнхийлөгч Л.Амгалан, Ц.Нацагдорж, Б. Сэмжидмаа, Ч.Ундрам, Б.Бүдээхүү нар мөн НАМЭХ-ны бага хурлын гишүүн Г.Гангамөрөн нар оролцсон байна.
Арга хэмжээний эхэнд Хөгжлийн төлөө “Walk the Talk” буюу “Алхангаа ярилцъя” хөдөлгөөнд нэгдэхийг аймгуудын удирдлага, иргэд олон нийтэд уриалж, НАМЭХ-ны бүсгүйчүүд орон нутгийн эмэгтэйчүүдтэйгээ 30 минут дасгал хөдөлгөөн хийж, хамтдаа шийдэл эрэлхийлжээ.
“Эмэгтэйчүүд хүчээ нэгтгэе” арга хэмжээний хүрээнд Дэд ерөнхийлөгч С.Оюунбилэг,“Тогтвортой хөгжил-Хариуцлагатай хэрэглээ”сэдвээр илтгэл тавьсан бол Дэд ерөнхийлөгч Б.Сэмжидмаа “Монголын бизнес эрхлэгч болон нийт эмэгтэйчүүдийг дэмжих үндэсний сүлжээ” сэдвээр, мөн Дэд ерөнхийлөгч Л.Амгалан, Ч.Ундрам нар “Аж үйлдвэрийн 4-р хувьсгал” сэдвээр, НАМЭХ-ны бага хурлын гишүүн Г.Гангамөрөн “Эмэгтэйчүүд ба Дижитал шилжилт” сэдвээр илтгэл тавьж, оролцогч эмэгтэйчүүдтэй санал бодлоо солилцов.
Мөн Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут “Эмэгтэйчүүд хүчээ нэгтэе” арга хэмжээнд оролцож, орон нутагт тэр дундаа иргэдийн өмнө тулгамдаж буй асуудлын талаар эмэгтэйчүүдтэй нээлттэй ярилцсан байна. Энэ үеэр тэрээр бизнес эрхлэгч 5 эмэгтэйд төслийн зээл олгохыг дэмжихээ илэрхийлжээ.
Мөн Булган аймгийн МАН-ын хорооны дарга Ж.Бат-эрдэнэ, М.Ариунболд нар уг арга хэмжээнд нэгдэж, эмэгтэйчүүддээ санхүүгийн дэмжлэг өгсөн байна.

Сэтгэгдэлүүдийг хаах

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • gardening kale: Your home in addition to garden are generally typically the two most important spots you deal with on...
  • gardening tool crossword clue: Your home and even garden are usually the particular two most significant places you...
  • gardening essentials: Your home plus garden are usually this two most important locations you deal with with a...
  • gardening places near me: Your home and even garden are normally often the two most significant places you deal with...
  • gardening online stores: Your home plus garden are generally typically the two most critical destinations you deal...