|

“Дубайн гэрээ болон Оюу толгойн бусад суурь гэрээнүүд хууль бус гэсэн нь үндэслэлгүй болохыг TRQ нотлон хэлнэ”

7200

Дубайн гэрээг байгуулахтай холбоотой Ч.Сайханбилэгийн Засгийн газрын дөрвөн захирамжийг хүчингүй болгох шийдвэрийг нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс арваннэгдүгээр сарын 18-нд гаргасан билээ.

Энэхүү шийдвэртэй холбоотойгоор “Туркойз Хилл Ресурс” компани мэдэгдэл гаргасан байна.

Уг мэдэгдэлд “Захиргааны хэргийн анхан шатны шүүх “Дархан Монгол Ногоон Нэгдэл” ТББ-ын нэхэмжлэлтэй Монгол Улсын Засгийн газрын Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг эцэслэхтэй холбоотой үйл ажиллагаанд хамаарах гомдлыг анхан шатны шүүхэд гаргасныг шүүх хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тухай мэдээлэл авсан.

Шүүхийн шийдвэрийн албан хувилбар ойрын хэдэн долоо хоногт гарах хүлээлттэй байна.

“Оюу толгой”-н далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө буюу Дубайн гэрээ, түүнчлэн “Оюу толгой”-н бусад суурь гэрээнүүдийг хууль бус гэсэн асуудлыг үндэслэлгүй болохыг TRQ баттай нотлон хэлнэ.

Хөрөнгө оруулалтын гэрээ, Нэмэлт өөрчлөлт оруулж, дахин тодотгосон хувь нийлүүлэгчдийн гэрээ болон Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөний зарчмуудыг даган мөрдсөнөөр  Монгол Улсын ард иргэдийн урт хугацаанд хүртэх үр өгөөж өсөлттэй байхаар Оюутолгойн уурхайн бүтээн байгуулалт өрнөж байна.

Цаашид дараа дараагийн мэдээлэл гармагц бид зах зээлд мэдээлэх болно” гэжээ.

Б.БИЛГҮҮН, IKON.MN

1 Сэтгэгдэл сэтгэгдэл ““Дубайн гэрээ болон Оюу толгойн бусад суурь гэрээнүүд хууль бус гэсэн нь үндэслэлгүй болохыг TRQ нотлон хэлнэ””

  1. best supplements for shredding muscle

    Boost Energy ðŸ”Best Supplements For Shredding. https://radicalbody.com/best-supplements-for-shredding/

Сэтгэгдэлүүдийг хаах

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • gardening kale: Your home in addition to garden are generally typically the two most important spots you deal with on...
  • gardening tool crossword clue: Your home and even garden are usually the particular two most significant places you...
  • gardening essentials: Your home plus garden are usually this two most important locations you deal with with a...
  • gardening places near me: Your home and even garden are normally often the two most significant places you deal with...
  • gardening online stores: Your home plus garden are generally typically the two most critical destinations you deal...