|

Ур чадварын тайланд Швейцарь тэргүүлж, Монгол сүүл мушгижээ

7206

Дэлхийн өрсөлдөх чадварын судалгааны төвөөс дэлхийн улс орнуудын авьяас, ур чадварын тайланг гаргадаг. 2019 оны тайланг гаргасан бөгөөд Швейцарь улс тэргүүлжээ.

Уг тайланд дурдсанаар энэ онд Баруун Европын улс орнууд эхний есдүгээр байранд эрэмбэлэгдсэн байна. Харин Ази тивээс Сингапур улс аравдугаарт эрэмбэлэгджээ. Тэгвэл Монгол 63 дугаарт буюу сүүл мушгисан аж.

Энэхүү тайланг гаргахдаа гурван үндсэн хүчин зүйлийг хардаг байна. Нэгдүгээрт, хөрөнгө оруулалт, хоёрдугаарт, ур чадвар, гуравдугаарт, мэргэжилтэн, ажиллах хүчийг ажиллуулах нээлттэй байдал зэргийг үнэлэн гаргадаг байна. Өөрөөр хэлбэл, ур чадвартай мэргэжилтэнд хөрөнгө оруулж буй нөөцөөр, аль улс нь чадвартай ажиллах хүчийг татаж, тогтоон барьж ажиллуулж байгаагаар, мэргэжлийн ур чадвар зэрэг үзүүлэлтүүд багтжээ.

Монгол Улс ерөнхий үнэлгээгээр нийт 63 улсаас 63 дугаарт эрэмбэлэгдсэн ч хөрөнгө оруулалт хөгжлийн хүчин зүйлээр 59-рт, ур чадварыг татах үзүүлэлтээр 63-рт, мэргэжилтэн ажиллах хүчийг ажиллуулах нээлттэй байдлаар 63-рт жагсжээ.

Сэтгэгдэлүүдийг хаах

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • gardening kale: Your home in addition to garden are generally typically the two most important spots you deal with on...
  • gardening tool crossword clue: Your home and even garden are usually the particular two most significant places you...
  • gardening essentials: Your home plus garden are usually this two most important locations you deal with with a...
  • gardening places near me: Your home and even garden are normally often the two most significant places you deal with...
  • gardening online stores: Your home plus garden are generally typically the two most critical destinations you deal...