|

Монгол наадгай: Шагай шүүрэх

a92c6ec59fef43e2615b98de92622783_x3Шагай шүүрэх тоглоомоор олон хүн олон шагайгаар тоглох нь өрсөлдөөнтэй болгодог. Олон хүн талцаж тоглож болдог. Зузаан дэвжээ (олбог) засч тойрон суугаад шагайгаа дэвжээн дээрээ тарааж байрлуулна.

Хэн эхэлж тоглохоо тогтоод нар зөв тойрон тоглодог. Тоглогч сумдаа багтах (хөө хуяг)- аа өөд нь шидээд тараасан шагайныхаа өөрийн урд байгаа зах хэсгээс атгандаа багтах хэсгийг хаман авч дээш шидсэн сумаа атгасан шагайн дээрээ тогтоож авна. Шагай хамж атгахдаа бусад шагайнд хүрч, хөндөж болохгүй. Хэрэв ойр орчмын шагайнд гар хүрч хөдөлгөх, атгасан шагайнаасаа унагавал алдаа гэж үзээд хүчингүйд тооцож дараагийн хүн шүүрнэ

Дээрх алдааг гаргалгүй авсан хүн шагайгаа өөрөө авна. Ингэж наадсаар дэвжээн дээрх шагай дуусахад хамгийн цөөхөн шагайтай хүний шагайны тоотой адил шагай нийлүүлэн дэвжээнд цацаж тараагаад түрүүчийн тоглолтын хамгийн сүүлчийн шагайг авсан хүн эхэлж шүүрнэ.

Шагай шүүрэхэд хамгийн сүүлд гар багтахуйц цөөн шагай үлдвэл түүнийг хажуугийн хүн алгандаа шигшин багцалж өгдөг. Энэ багцыг шүүрэхэд нэг шагай үлдэхийг зөвшөөрдөг бөгөөд үүнийг сүүл гэж нэрлэдэг. Хэрэв тоглогч ээлжиндээ энэ миний алганд багтахгүй гэж үзвэл багцаас ганц шагай аваад дараагийн хүн шүүрдэг.

Зарим тохиолдолд цөөхөн 2-5 хүртэл шагай үлдвэл түүнийг энд тэнд байрлуулж сум буцаж буух хооронд тоншиж (түүж) авдаг. Энэ нь маш хурдан шалмаг хөдөлгөөн, хурц хараа, баримжаа шаарддаг юм.

Ийнхүү наадаж тоглолтын явцад нийлэх шагайгүй болсон нь хасагдсаар, бүх шагайг өөртөө авч чадсан нь хождог. Шүүргийн шагайнд жижиг шагайнуудыг түүж тусад нь бэлтгэсэн байдаг.

Сэтгэгдэлүүдийг хаах

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • gardening kale: Your home in addition to garden are generally typically the two most important spots you deal with on...
  • gardening tool crossword clue: Your home and even garden are usually the particular two most significant places you...
  • gardening essentials: Your home plus garden are usually this two most important locations you deal with with a...
  • gardening places near me: Your home and even garden are normally often the two most significant places you deal with...
  • gardening online stores: Your home plus garden are generally typically the two most critical destinations you deal...