|

Дахин дахин хумсалсан түүнийг сонгож огт болохгүй

5bb7082681b3b

Сонгогогчдынхоо  аяга хоолыг хэнэг ч үгүй булаачихаад  түүнийгээ юман чинээнд боддоггүй  нөхдүүд ирэх 2020 оны сонгуульд нэр дэвшиж тэнэгтэхгүй байх. Ингэж бодох ч ичих булчирхайгаа шуналын булчирхайгаар сольчихсон нөхдүүд яаж ч мэднэ. Төлөөлсөн ард иргэдийнхээ төлөө ажиллах ёстой  гэдгээ умартсан нөхдүүд Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас 300 саяас 2 тэрбум  хүртэлх төгрөгийн зээлийг таван жилийн хугацаатай авдаг гэж байгаа. Гурван хувийн хүүтэй олгодог энэ зээлийн эрэлт их ч борог амьдралтай бидэнд хэр барагтай олддоггүй. Учир нь  эхний хоёр жилд зөвхөн хүүгийн төлбөр, үлдсэн гурван жилд үндсэн зээлээ төлж барагдуулдагт байгаа юм. Уг нь ядуучууд, жинэхэн ЖДҮ эрхлэгчдэд тун өгөөжтэй  энэ зээл олгогдохдоо  нүдээ олдоггүй нь даанч  гаслантай.

Зарим нь бүр амтшаад   дахин дахин  авсан нь ч бий. Тэдгээр амташсан нөхдийн нэг бол  УИХ-ын гишүүн Я.Содбаатар.  Тэрбээр хоёр жил дараалан ЖДҮХС-гаас зээл авсан нь тодорхой болсныг өнөөдрөөс яг жилийн өмнө  зарлаж  хэвлэлүүд бичиж, иргэд ундууцаж байв.  “Нэр шигээ сод хүн” хэмээдэг нь ч үүнтэй  холбоотой  гэж байгаа.

2018 онд Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжлүүлэх сангаас өөрийн 100 хувь эзэмшдэг “Эпато анарваан” компаниараа зээл авсан байдаг. Үүндээ маш хөгийн тайлбар хийж “Манай эхнэр найзуудтайгаа нийлж байгуулсан аж ахуйн нэгж. Тэгээд л тэд нар ЖДҮХС-гаас зээл авсан юм билээ. Гэхдээ эхнэр маань тэр компанийн үйл ажиллагаанд оролцолгүй нэлээд удаж байгаа” гэж мэдэн будилж жүжиглэж байв. Хүнийх гээд байгаа компаниа АТГ-т өгсөн ХОМ-тээ 100 хувь эзэмшдэг тухайгаа аль эрт мэдээлчихсэн байсанаа мартсан уу, маанагтсан уу юутай ч хөгөө хөлдөө  чирэв гэгч болж “ Залуучууд хоорондоо “ Эхнэрийнх чинь биш биз…” гэж хүртэл тоглодог болсон байсан нь түүний эл байдал нийгэмд хэрхэн үнэлэгдэж дүгнэгдснийг гэрчилж буй хэрэг.

Мөн үүний өмнө  буюу 2017 онд зээл авсан компаниудын жагсаалтад  “Ти-Эс-Эм” ХХК  компани нь багтсан байдаг. Түүний хэдэн төгрөгийн зээл авч, хэрхэн хаана юундаа зарцуулсан, хэдий хэр хугацаанд эргэн төлсөн, үл төлсөн талаар дурьдах нь цагийн гарз.

Хоёр жил дараалан төлөөлсөн сонгогчдынхоо хоолыг булаасан  энэ нөхрийг хэрхэвч сонгож болохгүй гэдгийг  ард  түмэн ойлгосон, мэдэрсэн, тйим учраас сонгогдох боломж түүнд байхгүй.

http://erennews.mn/article/26776

Сэтгэгдэлүүдийг хаах

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • gardening kale: Your home in addition to garden are generally typically the two most important spots you deal with on...
  • gardening tool crossword clue: Your home and even garden are usually the particular two most significant places you...
  • gardening essentials: Your home plus garden are usually this two most important locations you deal with with a...
  • gardening places near me: Your home and even garden are normally often the two most significant places you deal with...
  • gardening online stores: Your home plus garden are generally typically the two most critical destinations you deal...