|

Банкаар дагнагчийг дахин сонгохгүй

5dd33cbca2976

Өнөөдрөөс яг жилийн өмнө “ЖДҮ эрхлэгч аж, ахуйн нэгж, бизнесмэнүүдэд очих ёстой зээлийг булаасан төрийн өндөр албан тушаалтнуудын нэрс нэмэгдсээр байна. Хамгийн сүүлд олон нийтэд ил болсон мэдээллээр Дархан-Уул аймгаас сонгогдсон, УИХ-ын гишүүн Б.Жавхлан ЖДҮХСг-аас зээл авсан нь тодорхой боллоо” гэх мэдээлэл цацагдаж байв.

Түүний 2013 оноос хойш хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлсэн “Долоон болдог” ХХК нь ЖДҮХС-гаас зээл авсан гэх баримт дэлгэгдсэн байдаг. Тэрбээр “Долоон болдог” ХХК-ийн 30 хувийг эзэмшдэг хэмээн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлсэн байдаг.

Мөн ЖДҮХС-ийн захирал н.Төгсбилэг гэгч нь УИХ-ын гишүүн Б.Жавхлангийн туслахаар ажиллаж байгаад тус газрын захирлаар томилогдсон тухай ч хэвлэлүүд онцолж байсан нь түүнийг тухайн үед “Но”-той гэж хэлж байгаатай агаар нэг сонсогдож  байв.

Тэрбээр Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгчөөр 2010-2016 хооронд ажиллаж байсан бөгөөд тус банкинд хийсэн шалгалтаар хэд хэдэн ноцтой зөрчил илэрсэн,  эрх, мэдэл албан тушаалаа хэтрүүлэн ашигласан, хөрөнгө мөнгө шамшигдуулсан асуудал ч бий гэлцэж байв…

Харин эрхэм гишүүн хэвлэлээр гарсан мэдээллүүдийг үгүйсгэж “ЖДҮХС-гаас зээл аваагүй. Твиттер, фэйсбүүк, хэдэн сайтаар зохион байгуулалттайгаар надтай холбоотой мэдээлэл явууллаа. Харамсалтай юм болж байна. Миний нэр холбогдоод байгаа “Пример инвестмент групп” компанид хүсэлт тавьж, уулзсан.

Яах аргагүй Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулж байгаа, жижиг, дунд үйлдвэр мөн байна. Төрөөс явуулж буй ЖДҮ-ийг Хөгжүүлэх хөтөлбөрт хамрагдсан нь үнэн байна. Миний хувьд ямар ч холбоо байхгүй. Тус компани анх 2014 онд байгуулагдсан. Ингэхдээ “Долоон болдог” ХХК-ийн  25 хувийн оролцоотой байжээ. Харин жилийн дараа “Долоон болдог” ХХК-иас хамааралгүй болсон юм байна…

Миний хувьд 2010-2015 онуудад “Долоон болдог” ХХК-ийн бага хэмжээний хувьцаа эзэмшигч гэдгээ Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлж ирсэн. Харин 2015 оноос хувьцаа эзэмшихээ больсон. Тэгэхээр намайг холбогдуулаад байгаа “Премьер инвестмент групп” компанитай холбоогүй. Энэ компанийн үйл ажиллагаатай танилцлаа. Зээлээ ямар зориулалттай ашиглаж байгааг нь судаллаа. Дархан-Уул аймагт үхрийн шир боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил нь 80 хувьтай байна. ЖДҮХС-аас зээл авч, банкнаас зээл авч амжилттай явж буй компани юм байна” гэх зэргээр мэдэгдсэнд ”Компанийнхаа тухай мэдэхгүй хувь эзэмшигч байх уу, ард иргэд сонгогчдыг тэнэг гэж бодсон юм байхдаа” хэмээн ундууцаж байв.

Түүний энэ “жүжиг”-тэй зэрэгцээд “Бидний төлөө эрүүл, шударга нийгэм цогцлоохын төлөө амь бие үл хайрлан зүтгэнэ хэмээн УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Гэтэл сонгогдсон даруйдаа шударга бус үйлдэл хийж байгаа энэ хүнийг дахин сонгохгүй” гэж тухайн тойрог, орон нутагт нь амтай болгон ярьж байсан нь ч бий. Ямартай ч  УИХ-ын зөөлөн сэнтийд тухлахаасаа өмнө банкаар “занималдсан” гэх түүнийг 2020 оны сонгуульд сонгож болохгүй хүний тоонд Дарханчууд багтаасан гэж байгаа.

Хийсэн бүтээсэн нь үл мэдэгдэх  түүнийг мөнгөтэй ойрхон суудалд сууж байсан гэдэг утгаар нь хардсан ч байж болох ч  зарим хэвлэлүүдэд  “Жетте майнинг” ХХК, “Алтан олом”ХХК-ийнх нь тухай ч  орхиогүй байсан юм. Юутай ч тэрбээр  өнөөдрийг хүртэл албан ёсны мэдэгдэл хийгээгүй байгаа нь  хардлага төрүүлсэн хэвээр байгаа юм.

http://erennews.mn/article/27111

Сэтгэгдэлүүдийг хаах

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • gardening kale: Your home in addition to garden are generally typically the two most important spots you deal with on...
  • gardening tool crossword clue: Your home and even garden are usually the particular two most significant places you...
  • gardening essentials: Your home plus garden are usually this two most important locations you deal with with a...
  • gardening places near me: Your home and even garden are normally often the two most significant places you deal with...
  • gardening online stores: Your home plus garden are generally typically the two most critical destinations you deal...