|

Зэвсэгт хүчнийхэн нефтийн үйлдвэрийн хүнд даацын авто замыг барьж дуусгажээ

Сайншанд-Замын-Үүд чиглэлийн улсын чанартай хатуу хучилттай авто замын Сайншанд сум руу салсан дөрвөн замын уулзвараас нефть боловсруулах үйлдвэр хүртэлх хүнд даацын, тусгай зориулалтын 17.5 км авто замыг Зэвсэгт хүчний 7780-р ангийн бие бүрэлдэхүүн гүйцэтгэж дууслаа.

ЗХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын энэ сарын 15-ны 359 дүгээр тушаалаар байгуулагдсан улсын комисс хүлээн авч байнгын ашиглалтанд орууллаа.

Зэвсэгт хүчний 7780-р ангийн 189 цэргийн алба хаагч Дорноговь аймгийн Алтанширээ суманд ажилласан бөгөөд хугацаат цэргийн алба хаагчдыг өвлийн сургалтад сурган, бүтээн байгуулалтын ажилд оролцуулсан байна.

Хамгийн гол нь цементээр бэхжүүлсэн 2 үе суурьтай, 100 тоннын даацтай тусгай зориулалтын замыг орон нутагт тэр дундаа говийн бүсэд тавих анхны технологийг нэвтрүүлж, нутагшуулсан. Энэхүү замаар үйлдвэрийн тоног төхөөрөмж, бүтээгдэхүүнийг зөөхөд ямар ч заадгүй, эвдрэл гэмтэлгүй ашиглагдах боломжтой юм.

 Мөн орон нутгийн чанартай автозам барих төсвөөр хүнд даацын, тусгай зориулалтын замыг барьж болдог, 36 хувь илүү газар шорооны ажил хийсэн ч ямар нэг алдагдалгүй дотоод нөөц боломжоо ашиглан ажлаа чанартай гүйцэтгэж дуусжээ.

Монголын зэвсэгт хүчин бие даан бүтээн байгуулалтанд оролцохын зэрэгцээ НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд явах  240 хүний бүрэлдэхүүнтэй ротын инженер техникийн ажилтнуудыг энэхүү тусгай зориуулалтын хүнд даацын автозам тавих ажилд оролцуулж, хамгийн сүүлийн үеийн техникт мэргэжшүүлж, технологид суралцуулж бэлтгэсэн байна гэж Батлан хамгаалах яамнаас мэдээллээ.

Сэтгэгдэлүүдийг хаах

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • gardening for mental health: Your home and even garden are commonly typically the two most important places you deal...
  • gardening questions: Your home together with garden are commonly the two most important spots you deal with with a...
  • gardening quiz: Your home and even garden are generally typically the two most significant destinations you deal with...
  • gardening shows: Your home plus garden are usually this two most critical locations you deal with in a daily...
  • gardening jobs for march: Your home together with garden are normally the particular two most essential places you...