|

МАН: Хорин оны тоглоомын дүрэм “төрж” байна

MAN 10

Бид одоохондоо 2019 онд амьдарч байгаа боловч нэг сарын дараа 2020 он гарах гэж байгааг сануулсан үйл явдал дан ганц Их дэлгүүр ёолкоо зассанаар дуусаагүй үргэлжилж байна. Монголчуудын амьдрал дараагийн дөрвөн жилд ямар байхыг тодорхойлох улс төрийн хамгийн том үйл явдал – УИХ-ын сонгууль ирэх оны зургадугаар сард болох билээ. Бид УИХ-ын шинэ бүрэлдэхүүнийг сонгоно. Гэвч дараагийн гишүүд хэн байхыг улс төрийн намууд шийднэ. Харин хэнийг УИХ-ын гишүүн байхыг шийдэх “тоглоомын” дүрмийг эрх баригчийн хувьд МАН тогтоож байна. Сонгуулийн тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан хуулийн төслөө ирэх даваа гаригт УИХ дахь намын бүлэг, зөвлөлөөр хэлэлцүүлж, УИХ-ын даргад өргөн барихад бэлэн болгоод байгаагаа өчигдөр мэдээлсэн. УИХ-ын сонгуулиас зургаан сарын өмнө буюу 2019 оны арванхоёрдугаар сард багтан Сонгуулийн тухай хуулийг батлах учиртай. Иймээс энэ арванхоёрдугаар сар шинэ жилийн уур амьсгал гэхээсээ УИХ-ын сонгуулийн газрын зургийг шинээр зурах, МАН-аас хэн хаана өрсөлдвөл ялах магадлалд нийцүүлсэн тоглолт дэлгэгдэнэ. Энэ бол нийтээрээ үзэж болох улс төрийн “концертын” сар юм.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэлэлцүүлгийн үеэр сонгуулийн холимог тогтолцоог хуульчлах санал унасан билээ. Тиймээс одоо Монгол Улсад сонгуулийн холимог тогтолцооны тухай яриа байхгүй бөгөөд зөвхөн мажоритар тогтолцоог хэрхэн хэрэглэх хувилбаруудаас сонгох булан руу УИХ өөрийгөө дуртайяа шахаад байгаа юм. За ингээд мажоритар тогтолцоо. “Монгол Улс- Нэг тойрог” схем дээр тогтоод байгаагаа өнгөрсөн зургадугаар сард ажлын хэсгийнхэн мэдэгдэж байсан нь бүхэл улсаараа нэг тойрог болоод хамгийн олон санал авсан 76 хүн нь УИХ-ын гишүүн болох юм байна гэсэн ойлголтыг олон нийтэд төрүүлж байлаа. Сүүлд авсан мэдээллээр, улс нэг тойрог байх хувилбараас МАН татгалзсан нь тодорхой болжээ. МАН дахь эх сурвалжийн өгүүлж байгаагаар, У.Хүрэлсүх холимог мажоритар хувилбараар сонгууль явуулах санал гаргасны дагуу ажлын хэсэг хуулийн төслийг боловсруулсан байна.  Дотроо дөрвөн хувилбартай мажоритар системийн эхнийх нь Монгол Улс- Нэг тойрог байв. Энэ нэгэнт МАН-ын удирдлагад таалагдаагүй тул тэд мажоритар системийн холимог хувилбар дээр бууж таарна.

Холимог мажоритарын том, жижиг байх хувилбарт 50:26, эсвэл 60:16 гэсэн харьцаанд тодорхой шийдвэр энэ мэдээллийг бичиж байх хугацаанд хараахан гараагүй байлаа. МАН-ын Удирдах зөвлөл хуралдах товтой ч МАН-ын дарга нар энэ тухайд эцсийн шийдвэрт хүрэхээр ид хэлэлцэж байгаа аж. Холимог мажоритарыг 60:16 харьцаатай байхаар сонгуулийн системийг тогтвол УИХ-ын гишүүдийн 60 нь жижиг буюу тойргуудаас, 16 нь том буюу улс даяар авсан саналаар сонгогдоно гэсэн үг. Энэ хувилбараас гадна 50:26 гэсэн харьцааг МАН-ын зарим хэсэг ярьж байгаа аж. Мажоритар системийн гурав дахь хувилбар бол одоогийн буюу 76 жижиг тойргоос сонгогдох схем. Энэ бол МАН-ын халаасанд буй бас нэгэн хувилбар. 2016 оны сонгуулийн тогтолцоог дахин ашиглах боломжийг тэд алдахдаа тун ч харам байгаа сурагтай. Гэвч энэ хувилбарыг өөрчлөх галт тэрэг нэгэнт хөдөлсөн тул хуучнаар үлдээх тухайд мэдээлэл олдсонгүй.

Сонгуулийн тухай хуулийн төсөлд Засгийн газрын хуралдаанаас зөвхөн сонгуулийг зохион байгуулах талаар санал өгсөн боловч тогтолцооны тухайд ямар нэг саналд нэгдээгүй байна. Засгийн газар МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар сонгуулийн систем, хувилбарыг хэрхэн тогтохыг хүлээж байгаа бол Удирдах зөвлөл МАН-ын дарга У.Хүрэлсүхийн шийдвэрийг харж байна. МАН Сонгуулийн тухай хуулийн төслийг арванхоёрдугаар сарын 2 буюу ирэх даваа гаригт УИХ-д өргөн барихын өмнөх үйл явц нэг иймэрхүү.

Шинэ төсөлд сонгуулийн тогтолцооноос гадна ямар шинэ зүйлс тусгасныг зарим эх сурвалж мэдээлснээс үзвэл, нийслэлийн мандатыг нэмэх бодит шаардлагыг хангах бүү хэл бүр хасахаар ярьж байгаа аж. Түүнчлэн өмнө нь 17 хоног байсан сонгуулийн сурталчилгааны хугацааг 21 хоног болгосон, телевиз, радиогоор явуулах сонгуулийн сурталчилгааны хугацаа хоногт 60 минутаас хэтрэхгүй байхаар заасныг 120 минут болгож сунгасан байна.

Б.Энхцэцэг

Эх сурвалж: ub.life

Сэтгэгдэлүүдийг хаах

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • gardening for mental health: Your home and even garden are commonly typically the two most important places you deal...
  • gardening questions: Your home together with garden are commonly the two most important spots you deal with with a...
  • gardening quiz: Your home and even garden are generally typically the two most significant destinations you deal with...
  • gardening shows: Your home plus garden are usually this two most critical locations you deal with in a daily...
  • gardening jobs for march: Your home together with garden are normally the particular two most essential places you...