|

Булганы нэг хүн Хэнтийн гурван хүнтэй тэнцдэг үү?

712-157524945878656730_485860375359994_2546653836861243392_n
Үндсэн хуулийн оршил хэсгийг олон нийтэд таниулан сурталчилдаг хичээлийн нэг хэсэгт “Ямар улсаас бид тусгаар тогтнох гээд байгаа вэ?” сэдвээр ярилцдаг юм. Энэ сэдвийн хүрээнд БНХАУ ойролцоогоор 1,4 тэрбум хүнтэй бол Монгол Улс 3 сая. Энэ хоёрын тоог харьцуулбал 466 гэсэн тоо гарна. 1,400,000,000:3,000,000=466.66
Тэгвэл нэг Монгол хүн улсдаа үзүүлж байгаа нөлөөллөөрөө 466 хятад хүний улсдаа үзүүлж байгаа нөлөө, эзлэхүүнтэй тэнцэнэ гэж Монгол хүний үнэ цэнийг иргэдэд ойлгуулахыг хичээдэг. Та 466 хятад, 46 оростой тэнцэхүйц нөлөөтэй Монгол Улсын иргэн билээ.
Мэдээж Монгол Улсын иргэн улсдаа үзүүлж байгаа энэхүү нөлөөлөл нь хүний эрх талаасаа хамгийн түрүүнд улс төрийн эрхээр буюу сонгох эрхээр хэрэгжинэ.
Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна”, (14.1) “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна” (14.2), “… шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй” (16.9) гэж заасан.
Хүн амын тоогоор 2015 оны байдлаар Хэнтий аймаг 72339  байсан бол Булган аймаг 60014  хүн амтай байсан байна.  Аль аль аймгууд нь Улаанбаатар хотоос ойролцоо зайд оршдог. Хүн амын нягтралын хувьд Хэнтий аймаг 0.9 оршин суугч км² тутамд, Булган аймаг  1.2 оршин суугч км² тутамд оршин суудаг.
Эндээс харахад хүн амын хувьд 18 хувийн зөрүүтэй байна. Хоёр дахин, эсхүл гурав дахин зөрүүгүй. Булган аймаг Хэнтийгээс ердөө л 18 хувиар бага хүн амтай байна.
Харин 2016 оны УИХ-ын сонгуулиар Хэнтий аймагт 3 мандаат баталсан бол Булган аймагт нэг мандаат ногджээ. Цаашилбал, 80 мянган хүн амтай Увс аймаг 3 мандааттай, мөн тооны хүн амтай Ховд аймаг 3 мандааттай бол Булган, Хэнтийгээс даруй хоёр дахин их хүн амтай Хөвсгөл мөн 3 мандааттай байна.
Хэнтийн иргэд ийм давуу эрх эдэлж байгаа нь Хэнтийчүүдийн буруугийнх биш, Хэнтийн улс төрчдийн сэргэлэнгийнх. Харин бусад аймгийн улс төрчдийн сулынх гэдгийг дурдая. За энэ ч яахав, одоо буцаад сонгох эрх рүүгээ ороё.
Юунаас болж, яагаад 60 мянган хүн амтай Булган 1 мандааттай, 70 мянган хүн амтай Хэнтий 3 мандааттай, бүр 130 мянган хүн амтай Хөвсгөл 3 мандааттай байгаа вэ? Хариу хайгаад олдсонгүй. (2016 оны статистик шүү)
Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2-т “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэжээ. Цааш нь 19.1, 20, 23.1, 25.1.7 гэсэн олон заалтуудыг сонгох эрхээ тэгш хэрэгжүүлэхэд УИХ байнга зөрчиж ирсэнийг, үүнийг дагаад хэн олон гишүүнтэйгээс шалтгаалаад Улсын төсвөөс санхүүжиж буй хөрөнгө оруулалтууд харилцан адилгүй тусч байгааг иргэд шүүмжилсээр байна. Мөн Монгол Улс нэгдмэл улс гэдгээ санах, нэгэндээ хэт их эрх өгөхөөр үндэсний эв нэгдэл алдагдах эрсдэлтэйг бодох.
Сонгуулийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5-д “Улсын Их Хурлын сонгуулийн тойргийг энэ хуульд заасан сонгуулийн тогтолцоо, аймаг, нийслэл, сум, дүүргийн хүн амын тоо, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарийг харгалзан санал авах өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө Улсын Их Хурал байгуулж, тойргийн нутаг дэвсгэр, дугаар, төв, мандатын тоог тогтооно”.
Улсын чанартай хотуудын хүн амын нягтаршил өндөр, харин хөдөө орон нутагт өөр гэдгийг харгалзаад Сонгуулийн хуульдаа хэдэн мянгаас хэдэн мянган хүн амтай бол УИХ-ын нэг тойрог болгоно гэдгээ тодорхой зааж өгөөд, заавал нэг аймгаар нь биш шаардлагатай бол хүн амын тоогоор тойрог бий болгодог, өөр өөр аймгуудын сумдууд нийлээд нэг тойрог болж болохуйц зохицуулалт хийж өгөхгүй бол жалга довны үзэл, тойргийн төсөв гэдэг зүйлээсээ бид салахгүй нь ээ.
Тэр тусмаа мажоритараар явахаар хатуу тогтсон энэ үед ийм гарц хийх хэрэгтэй. Жижиг 76 байна уу, 50:26 байна уу, ер ялгаагүйгээр иргэддээ тэгш ханд. Тойргоо зурахдаа хүртэл манай хууччуул сонгууль дөхүүлж байгаад, дур зоргоороо зурж ирсэнийг энэ удаад, энэ жил иргэдээ, бүгдээрээ таслан зогсооё.
Иргэдийнхээ сонгох эрхийг тэгш эдлүүлээчээ, УИХ-ын гишүүдээ. Говь-Алтай, Дундговь, Сүхбаатар, Булган, Хөвсгөлчүүд гээд бүгд дуу дуугаа аван дуугаа гаргацгаагаач. Эцсийн бүлэгтээ энэ орны хөгжлийн шийдэл сонгуулиас ихээхэн шалтгаална.
Булганы 1 хүн, Хэнтийн 3 хүнтэй тэнцдэг үү?
Сонгох эрхээ тэгш эдлэе. Үндсэн хуулиа мөрдөе, нөхдөө.
Хуульч, доктор Б. Гүнбилэг
2019.12.02

Сэтгэгдэлүүдийг хаах

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • gardening online stores: Your home plus garden are generally typically the two most critical destinations you deal...
  • Latashia: I will right away snatch your rss as I can not find your email subscription hyperlink or newsletter...
  • gardening programmes: Your home together with garden are commonly this two most essential places you deal with with a...
  • gardening for mental health: Your home and even garden are commonly typically the two most important places you deal...
  • gardening questions: Your home together with garden are commonly the two most important spots you deal with with a...