|

Отор дагасан тэмдэглэл

72713368_2481145575475871_4474960111130902528_n

Нүүдэл. Хэдэн жилийн өмнө Өвөрмонголын Шилийн гол аймгийн залуутай танилцаж  билээ. Түүнийг  Сүхбалжирын Гармаадэрэм гэдэг. Тэрбээр “Ар Монголын уудам цэнхэр нутгаар аялахаар ирсэн” гэв. Тэр үед намрын алтан шаргал навчис унаж, тал хээр шаргалтаж байсан. Арвайхээрт бороо хур бага орсон тул өвс ногоо муутай, нүүдэл суудал ихтэй байв. Тарааж орхисон хэдэн шагай шиг аргал тал хээрт  халтартана. Би дур мэдэн түүнийг дагуулан аймгийнхаа үзэсгэлэнт нутгаар явсан юм.
Гармаадэрэмд өөрийнхөө илүү дээлийг өмсгөж, хятад мотоциклд сундлаад Орхоны хүрэхрээ, Эрдэнэзуу, Морины шүтээн гэх газруудаар аялав. Энэ үед бидэнтэй хэд хэдэн хот айлын отор нүүдэл таарсан юм. Энэ бүхэнд тэрбээр “Ар Монголын нүүдэл үнэхээр сайхан юм аа” гэж дуу алдаж байсан нь сэтгэлд тод үлджээ.

Үржил шимт газар хайсаар нүүдлийн уламжлалаас суурьшмал ахуйд төвхнөх, нэг хувьсгалаас нөгөөд шилжих зэрэг олон нүүдэл үргэлжилсэн

Өвөрхангай аймгийн Баянгол сумын малчин Цэрэн гэх хүний нүүдэл отоглон буусны дараахан бид очиж, Гармаадэрэм их нүүдэлтэй таарсандаа ихэд олзуурхан тууварчдын унаж явсан морийг унан адуу малын захаар хэсэг давхиж байгаад нар жаргахын алдад майханд орж ирэн “Сайхан юм аа” гэсэн сэн. Бид отрын хүмүүсийн хамт цайлаад хөдлөх болоход тэрбээр “Хоёулаа хоноод нар мандахаар явъя” гэсэн ч би зөвшөөргүй юм. Хурдхан шиг түүнийг хамт явсан хүмүүст нь тушаагаад гэртээ харих минь гэж бодож байсных биз.
Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын урд талын өндөр ууланд байрлах “Сэрүүн булаг” амралтын газар түүнийг хүргэж өгөөд буцах болоход “Нүүдэлчин монголчуудад энэ мотоцикл юунд хэрэгтэй юм. Морь жинхэнэ тал хээрийн унаа шүү. Би чиний оронд байсан бол морио унаад хонио туугаад нүүдэл хийгээд тал нутгаараа аялах байсан” хэмээн хэлэх түүний нүдэнд нулимс цэлэлзэж байсныг мартахын аргагүй.
Энэ жил Арвайхээрт мөн л гантай тул их нүүдлийн аянд малчид гарлаа. Бүх өвсийг нь хусаад авчихсан юм шиг шороо шуурсан нутагт хүн, мал байтугай ан амьтан тогтохооргүй болжээ. Энэ нутагт үлдэж хоцрох нь оготно. Оготно элбэг байгаагийн шалтгаан нь Арабууд олноор шонхор барьж явсантай холбоотой хэмээн нутгийн хүмүүс ярих нь бий.

ИХ НҮҮДЛИЙН ЗАМ

Мандахын улаан нарнаар малаа туун замд гарахад аав, ээж араас гэрээ ачаалан хөдлөхөөр болов. Хүйтэн салхи үлээж урд шөнийн орсон цас нүд гялбуулан байлаа. Өнгө гэрэл тунаран байх замын урт үзүүргүй мэт харагдана. Зуны дэлгэр цагт гүйцэд тарга хүчээ авч чадаагүй хонин сүрэг ганхас хийн явна. Малаа туун яваа малчдын ихэнх мотоцикл унасан байв. Бихарин морь унав. Яагаад гэхээр Гармаадэрэмийн “Морио унаад, хонио туугаад нүүдэл хийж тал нутгаараа аялах байсан юм” гэж хэлсэн тэр үг санаанд буусных. Ах маань үхэр, малчин маань хонь, би харин адуугаа туухаар хуваарилагдав. Эхний өдөр бид 30 гаруй километр яваад хоноглолоо. Аав “Хонь, үхэр яах вэ. Адуугаа сайн манаарай” гэнэ. Тиймээс би адуугаа сайтар манаж хонолоо. Сарны гэрэлд адууны дэл сүүл сагсалзаж ийш тийш холхино. Газар идэх юмгүй тул тогтож өгөхгүй байв. Хүйтэн жавар тал бүрээс үлээж салхины чиглэл ойр ойрхон солигдоно. Салхи хаанаас адуу тийшээ уруудан явахад бэлэн тул нүд амраах ямар ч аргагүй. Эхний хоёр шөнө адуун дээр ийн өнгөрсөн юм. Нүүдлийн гурав дахь өдөр бид Булган аймгийн Рашаант сум руу орж ирлээ. Ханагар хөх уулс сүндэрлэж, хөнгөн цагаан үүлс тэнгэртээ хөвнө. Нүүдлийн замд үхсэн малын сэг зэм олноор таарч, том, том шувууд эргэлдэнэ. Үүнээс гадна отор нүүдлээс үлдэж хоцорсон нохой элбэг. Тэд айлын мал руу дайрч олноор сүрэглэн явах болсон талаар замд таарсан хүмүүс учирлаж байсан юм.
Рашаант сумаас эхлээд газар тариалангийн талбай шаргалтан дүнсийнэ. Би адуугаа тариалангийн талбайд оруулж тогтоогоод бусдыгаа хүлээн сууж байлаа. Урт бургасан уурга барьсан хээр морьтой хүн ирэхэд нь мэнд мэдэхээр өөдөөс нь бостол “Хаанаас хаа хүрч яваа юм. Битгий манай малын бэлчээр дээр адуугаа хориод бай. Манай нутаг бас ганатай байгаа. Тэр цаана харагдаж байгаа толгой руу адуугаа гарга” хэмээн загналаа. Би түүний хэлсэн толгой дээр адуугаа тогтоолоо. Нар жаргах үед туувраа туусаар манайхан ч ирэв. Шингэх наранд цастай уулс цоохортож, нам жим Монголын шөнө угтан авав. Эндээс мал маань идэх өвстэйгөө залгаж байгаа учир бид  хоноглоод өглөө хөдлөхөөр шийдэцгээв. Урд талын намхан цайвар толгодоос хоёр мотоциклын гэрэл гарч биднийг чиглэнэ. Удалгүй “Болохоо байлаа”  гэж хашхирах хүмүүсийн дуу хадсан юм. Гэтэл өнөөх хоёр мотоциклтон адууг минь ийш, тийш хөөж байв. Ах бид хоёр араас нь ум хум явлаа. Биднийг ойртон очиход тэд адууг орхин одов. Шөнийн харанхуйд адуугаа тоолох аргагүй. Тиймээс азарга азаргаар нь бүртгэж хураалаа. Өглөө нар мандсаны дараа тоолоход аз болж дутаагүй байв.

Мандахын улаан нарнаар малаа туун замд гарахад аав, ээж араас гэрээ ачаалан хөдлөхөөр болов. Хүйтэн салхи үлээж урд шөнийн орсон цас нүд гялбуулан байлаа. Өнгө гэрэл тунаран байх замын урт үзүүргүй мэт харагдана. Зуны дэлгэр цагт гүйцэд тарга хүчээ авч чадаагүй хонин сүрэг ганхас хийн явна.

Нүүдэл тосон цай унд барин ирдэг байсан ёс заншил хэдийн мартагдаад оронд нь хөөж туух шинэ ёсон бий болсон болжээ. Бид хоноглосон газраасаа хөдлөх болоход цас бударч байсан. Явсаар Бадын голд ирэхэд мөсөн дээр цасны туйлдас хайлж, доогуур нь ус цэлэлзэн урсаж байв.  Эндээс Төв аймгийн Эрдэнэсант сумын урт талын уулс сүндэрлэн харагдах нь гайхамшигтай басхүү үзэсгэлэнтэй. Алсад цайран харагдах хөлөг онгоц гэдэг шиг Батхаан уул зүүн урд дүнсийнэ. Салхины хүч нэмэгдэж цасан шуурга тавьж эхлэхэд бид хоосон саравчинд  очлоо. Хойд талын нугачаанд хоёр айл харагдана. Хүйтний эрч улам чангарч байлаа. Энэ үед нэг хүн ирж, биднийг “саравчинд малаа хураалаа” хэмээн загнаж хөөж туух нь тэр. Энэ бүгдийг Гармаадэрэм харсан бол Монголын нүүдэл  сайхан гэж хэлэх байсан болов уу. Монголчууд бидний ёс заншил гадны хүн байтугай монгол хүн өөрөө ч танихааргүй болсныг гайхах байсан биз.

ОТОР НҮҮДЛИЙН ТУХАЙД

2019-2020 оны өвөл, хавар 22 мянга гаруй өрхийн 10 сая гаруй мал отроор, 57.5 сая мал суурин өвөлжөө, хаваржаандаа байх тооцоо гарчээ. Одоогийн байдлаар Архангай, Булган, Дундговь, Өвөрхангай, Төв аймгийн 3.2 сая мал Архангай, Булган, Говьсүмбэр, Хэнтий, Сүхбаатар, Төв аймагт отор нүүдэл хийж байгаагийн нэг нь манайх. Арвайхээрт зуншлага муу, гантай байсан тул малыг улсын тусгай хэрэгцээний аймаг дундын Чилэн, Хөх дэл, Малах, Хэрлэнбаян-Улааны отрын бүс нутагтууд оруулж байгаа юм. Энэ сайн хэрэг боловч сайны хажуугаар саар зүйлс байсаар.  Малчид бэлчээрээ булаалцалдаж  хоорондоо маргалдана. Нэг нэгнээ хүнд, хөнгөн гэмтээнэ. Үүнд зохицуулалт хийхийн тулд  аймаг дундын отрын есөн бүс нутагт 11 аймаг,  Улаанбаатар хотоос 600 орчим мянган толгой малыг өвөлжүүлж, хаваржуулахаар Улсын онцгой комиссоос шийдвэрлэсэн байна лээ. Малчдын ярьж байгаагаар Булган аймгийн Рашаант, Төв аймгийн Эрдэнэсант сумын нутаг отор нүүдлийн хөл хөдөлгөөнд дарагдаж туурайн зуд болох өндөр магдалтай гэлцэнэ.

Тарааж орхисон хэдэн шагай шиг аргал тал хээрт  халтартана. Би дур мэдэн түүнийг дагуулан аймгийнхаа үзэсгэлэнт нутгаар явсан юм.

Нүүдэл бол зөвхөн монголчууд бус хүн төрөлхтний ч түүхтэй холбоотой шилжилт хөдөлгөөн. Үржил шимт газар хайсаар нүүдлийн уламжлалаас суурьшмал ахуйд төвхнөх, нэг хувьсгалаас нөгөөд шилжих зэрэг олон нүүдэл үргэлжилсэн. Шууд утгаар нь авч үзсэн ч гэсэн 19 мянган жилийн тэртээгээс л Мөстлөгийн эринд хүн төрөлхтөн Азиас Америк тийш замнасан их нүүдлийн түүх бий. Мөн Баруун Монголоос Ижил мөрөн, Каспийн тэнгис хүрсэн торгууд, халимагуудын зүдэрч барсан нүүдэл, Орхоны хөндийгөөс Анатолийн хойг хүрсэн туркуудын нүүдлээс гадна Египетээс гарсан еврей нарын ундуй, сундуй нүүдэл одоо ч үргэлжилсээр байгаа. Яг л С.Гармаадэрэмийн хэлсэн шиг нүүдэл сайхаан сайхан.

http://www.npost.mn/a/164942

Сэтгэгдэлүүдийг хаах

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • gardening online stores: Your home plus garden are generally typically the two most critical destinations you deal...
  • Latashia: I will right away snatch your rss as I can not find your email subscription hyperlink or newsletter...
  • gardening programmes: Your home together with garden are commonly this two most essential places you deal with with a...
  • gardening for mental health: Your home and even garden are commonly typically the two most important places you deal...
  • gardening questions: Your home together with garden are commonly the two most important spots you deal with with a...