|

“Атар 60” баярын хурал болов

1-aimag
Монгол Улсад атар газар эзэмшиж, газар тариаланг шинжлэх ухааны үндэслэлтэй бие даасан салбар болгон хөгжүүлсний 60, Хонгор сум Дархан сангийн аж ахуй үүсч хөгжсөний 60 жилийн ойн баярын хурал Залуучууд театрын их танхимд боллоо.
Баярын хуралд УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, Засаг дарга С.Насанбат, Засаг даргын орлогч Т.Ганболд болон холбогдох албаны төлөөлөл, атарчид оролцсон юм.
Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 59 тариаланч, ХХААХҮЯ-ны шагналаар 330, аймгийн Засаг даргын шагналаар 8 хүн шагнууллаа.
МАХН-ын Төв хорооны 1959 оны 3 дугаар хурлын тогтоолын дагуу Дархан сангийн аж ахуйг БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 156 дугаар тогтоолоор байгуулсан түүхтэй. Анхны жил буюу 1959 онд 15 мянган га атар газар хагалах төлөвлөгөөг 19,5 мянган га-д хүргэж, 1960 онд тухайн үеийн ЗХУ-аас 70 шахам комбайн, 200 гаруй авто машиныг, туг лоозонгоор чимэглэн Цайдам, Алтангадас, Шийр, Бурхантын хөндийд хөлөглөн ирж суурьшснаас эхлэн эх орон даяар атарчдын алдар цуурайтаж эхэлсэн билээ. Өнгөрсөн 7 дугаар сард Дархан сангийн аж ахуй буюу Хонгор сумын түүхт 60 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлсэн юм.

Л.Отгонбаатар

Сэтгэгдэлүүдийг хаах

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • gardening for mental health: Your home and even garden are commonly typically the two most important places you deal...
  • gardening questions: Your home together with garden are commonly the two most important spots you deal with with a...
  • gardening quiz: Your home and even garden are generally typically the two most significant destinations you deal with...
  • gardening shows: Your home plus garden are usually this two most critical locations you deal with in a daily...
  • gardening jobs for march: Your home together with garden are normally the particular two most essential places you...