|

“Рио Тинто” Оюу толгой төсөл дээр Монголчуудад “Гэзэг ороох” арга хэрэглэсэн…

712-157528573973c47038fb0dd35c45eb1afc798f66a90b46024b (1)Судлаач, профессор Д.Чулуунжавын бичсэн нэгэн бэсрэг өгүүллийг хүргэж байна. Зүүдний тэмдэглэл хэлбэрээр бичсэн уг бичвэр нь хэдийгээр богинохон, бичлэгийн хувьд албаны бус хэллэгтэй мэт боловч Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ, Дубайн гэрээ буюу Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийн гэрээний мөн чанарыг ойлгоход тус болохуйц аргументтэй юм.
                                                                                                                М.Гал-Арив
Миний хувьд үнэнийг мэдэх ганц боломж…
Миний зүүд, зөн ихэнхдээ яг л онодог, 10-15 хувь нь л худал байдаг юм.
Өнгөрсөн шөнө зүүдэнд минь нилээд монголжуу (шодон гэзэгтэй) нэг чөтгөр надтай ярилцлаа.
Чөтгөр: – Оюутолгойн гэрээ, ЖДҮ, 60 тэрбумын хэргийн талаар чи муу үнэнийг мэдэж байна уу?
Би: – Мэдэхгүй. Би чинь эдийн засгийн амьдралаас тун ч хол ажил эрхэлдэг хүн шүү дээ…
Чөтгөр: – Монголын үнэт баялгийн нэрээр авсан зээл нь бүхлээрээ та нарын эзэмших гээд байгаа 34 хувьд л оноогдох мөнгө шүү дээ. Цаадуул чинь танай баялгийг барьцаалж, танай нэрээр зээл авч, танай хямд үнэтэй ажиллах хүч ба бараг үнэгүй шахам бусад баялгийг чинь (ус мэт) ашиглаад л уурхайг ажиллуулж бүх ашгийг нь өөрсдөө авч байна шүү дээ. Энэнийг луйварчдын хэллэгээр “Гэзэг ороох” гэдэг юм. Оруулсан гэгдэх бүх хөрөнгийг үнэлээд үзэх юм бол танай 34 хувьд л оноогдох мөнгөн дүн гарна. Оруулж байгаа хөрөнгийг нь хянаж, бүртгэж чадахгүй мөртлөө хөрөнгө оруулдаг хүн байдаг юм уу?
“Аргагүйн эрхээр” анхны хөрөнгө оруулах хэмжээ гурав дахин нэмэгдэчихлээ гэж цаадуул чинь тун удахгүй хэлнэ. 34-ийг 3-аар үржүүлээд үзээрэй. 102 хувь болж байгаа биз?
Ингээд та нараар бүх хөрөнгө оруулалтыг даалгаж орхино. Зарцуулалтыг нягт чамбай хянах боломжгүй (бараг эрхгүй) байж, дээрээс нь өөрийнхөө нэрээр өндөр хүүтэй зээл авч байдаг УИХ-ын гишүүд, сайд нар, УИХ-ын дарга (бүр эдийн засгийн ухааны доктор гэж байгаа?!?) чинь аль эсвэл худалдагдсан (урвасан), аль эсвэл усан тэнэгүүд!…
Би: – Арай ч дээ! Битгий доромжлоод байгаарай!! гэсэн чинь …
Чөтгөр: – Чи дуугүй бай! XXI зууны номер нэг луйврын талаар үнэнийг сонсох хувьгүй муу нохой! – гэж хэлээд намайг нэг алгадчихаад алга болчихлоо.
Би ч зодуулснаасаа болоод сэрчихлээ. Бусад нууцыг нь сонсох гээд энэ шөнө би эрт унтахаар зэхэж сууна. Тэр муу чөтгөр амтшаад миний нөгөө хацрыг алгадах гээд ирэх нь гарцаагүй. Зодуулж байгаад ч гэсэн үнэнийг сонсноо! Манай шүүх, цагдаа, прокурор ямар үнэнийг мэдээлэх биш дээ…
 http://www.sonin.mn/news/politics-fb-bot/107149
Судлаач, профессор Д.Чулуунжав

Сэтгэгдэлүүдийг хаах

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • gardening online stores: Your home plus garden are generally typically the two most critical destinations you deal...
  • Latashia: I will right away snatch your rss as I can not find your email subscription hyperlink or newsletter...
  • gardening programmes: Your home together with garden are commonly this two most essential places you deal with with a...
  • gardening for mental health: Your home and even garden are commonly typically the two most important places you deal...
  • gardening questions: Your home together with garden are commonly the two most important spots you deal with with a...