|

Тэрбумтан Рокфеллерын найман зүрх

1-emch

Бүх зүйл сайн болсон ч өвчтөн нас барлаа. Гэхдээ 1967 оны арванхоёрдугаар сарын 3-ны өдөр хүн төрөлхтний түүхэнд алтан үсгээр бичигдсэн өдөр. Энэ өдөр Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын зүрхний мэс засалч Кристиан Нитлинг Барнард дэлхийд анх удаа зүрх шилжүүлэн суулгах мэс ажилбарыг амжилттай гүйцэтгэжээ. Түүний өвчтөн 54 настай нэгэн эрэгтэйн зүрхний өвчин эмчлэгдэх боломжгүй байсан ч тусламж гэнэт ирэв. Кейптаун хотын эмнэлэгтэй ойрхон автомашины ослоор 25 настай бүсгүй амиа алдав. Тархины гэмтлийн улмаас нас барсан бүсгүйн зүрх эрүүл. Барнард 20 туслахын хамт мэс ажилбарыг долоон цагийн турш хийсний эцэст өвчтөний зүрх цохилж эхэлжээ.

Өвчтөн шинэ зүрхтэй 18 хоног амьдарсан ч эмнэлгээс гарсангүй, тэрээр уушгины хатгаагаар нас барсан байна. Дэлхий даяар зүрхний мэс засалчдын хувьд энэ бол эерэг дохио байсан бөгөөд хүн төрөлхтний хувьд итгэл найдварын оч байлаа.

Нохойнд зүрх шилжүүлэн суулгах туршилт хийж байсан Барнардаас өмнө хүнд амьтны зүрх шилжүүлэн суулгах мэс ажилбар хийх анхны оролдлогууд гарч байжээ. 1964 онд Америкийн мэс засалч Жеймс Харди үхлийн ирмэгт ирсэн хүнд шимпанзе сармагчны зүрх анх суулгаж байсан ч өвчтөний амьдралыг хагас цаг орчим л уртасгасан байна. Олны шүүмжлэлд дарагдсан Харди өндөр настны асрамжийн газарт сүүлийн өдрүүдээ өнгөрүүлжээ. Тэрээр зүрхний өвчнөөр нас барсан байна.

Харин Кристиан Барнарыг гайхалтай хувь заяа угтав. Олон тооны мэс ажилбарын ард гарсан амьд домог болсон түүний ээлжит өвчтөн бусдын зүрхтэй 24 жил амьдарчээ. Өнөөдөр энэ агуу мэс засалчийн ачаар зүрх шилжүүлэн суулгах мэс ажилбар энгийн үзэгдэл болжээ. Өдгөө дэлхий даяар жилд 5500 орчим ийм төрлийн мэс ажилбар хийдэг байна.

Алдар хүндийн оргилд хүрч, олон арван нэр хүндтэй шагналын эзэн болсон Кристиан Барнард, хачирхалтай нь, зүрхний шигдээсээр хорвоог орхижээ.

Түүнээс хойш олон эмч, олон өвчтөн дээд амжилтыг тогтоов. Тэдний дунд хамгийн алдартай нь тэрбумтан Дэвид Рокфеллер. Тэрбээр долоон удаа зүрх шилжүүлэн суулгуулсан дэлхий дээрх цорын ганц хүн. Найм дахь зүрхтэйгээ тэрээр 101 насандаа өөд болсон. Үхлийн шалтгаан нь зүрхний дутагдал.

Дэвид Рокфеллер

Я.Болор

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэлүүдийг хаах

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • gardening for mental health: Your home and even garden are commonly typically the two most important places you deal...
  • gardening questions: Your home together with garden are commonly the two most important spots you deal with with a...
  • gardening quiz: Your home and even garden are generally typically the two most significant destinations you deal with...
  • gardening shows: Your home plus garden are usually this two most critical locations you deal with in a daily...
  • gardening jobs for march: Your home together with garden are normally the particular two most essential places you...